Хятадын эрх бүхий байгууллага төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг шалгаж эхэлжээ


2018/02/26  467   0


БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллага тус улсын авлигын эсрэг компанит ажлын хүрээнд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, шадар сайдад нэр дэвших өндөр магадлалтай гэж үзэж байсан Яанг Жинг шалгаж эхэлсэн байна.

Шинхуа агентлагийн мэдээлснээр, алдаа гаргасан гэх түүнд сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулж, 1 жилийн хугацаатай тодорхой хязгаарлалт тогтоожээ. Тухайлбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, гэр бүлдээ болон хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хүн, нийгмийн бүлэглэлд давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн байна

Эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх эсэх нь одоогоор тодорхой байгаа юм байна.

Яангийн хувьд Монгол гаралтай, Хан мужаас гарсан өндөр албан тушаалтнуудын нэг юм байна. Тэрээр урьд нь Өвөр Монголын өөртөө засах орны дарга, Төрийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байжээ.

Түүнийг 2013 онд Төрийн зөвлөлд томилогдоход өсч буй ирээдүйтэй хүн гэж үзэж байжээ. Гэвч тэр Ерөнхийлөгч Ши Зиньпиний санаачилсан авлигын эсрэг кампанит ажилд өртөж, өндөр түвшний бусад албан тушаалтнуудын адил шийтгэгдэж болзошгүй болоод байгаа юм байна.

Ши Зиньпиний авлигын эсрэг компанит ажил нь маш эрчтэй явагдаж байгаа боловч зарим шүүмжлэгчид түүнийг эрх мэдлээ бэхжүүлж, өрсөлдөгч нараа зайлуулах гэсэн оролдлого хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж

БНХАУ-д авлигын эсрэг хяналтын ажил явуулж эхэлжээ

Хятадын Коммунист намын харьяа байгууллагуудад авлигын эсрэг шалгалт эхлүүлэхээр Сахилга батыг хянан шалгах хороо 15 ажлын хэсэг томилон, явуулсан гэж тус улсын Шинхуа агентлаг мэдээлсэн байна.

Ажлын хэсэг нь Хэбэй, Гуангдонг муж, Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар, Үндэсний цөмийн корпораци зэрэг байгууллагуудаар шалтгалт хийх ажээ.

Өнгөрсөн жилүүдэд Хятадын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл эрчтэй явагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх