ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРДҮҮЛЭЛТ 49.4 ХУВЬТАЙ БАЙНА


2017/01/31  1557   1


Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар 2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39,600 орчим албан тушаалтнаас 2017 оны 01 дүгээр 31-ний байдлаар 19.571 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 49,4  хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 286 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-5,  Засгийн газрын гишүүн-3, бусад-36 нийт 61 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 20,9% хувьтай байна. 

Мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих


Зочин    202.126.89.199

Хариулах 2017 оны 02 сарын 03
Sain baina uu? www.meduuleg.iaac.mn hayagaar orj meduulgee shinechleh geheer site ni eruusuu neegdehgui bna:( Nadad tusalna uu.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх