Хөрсний гулсалтын асуудлаар 45 хүн шийтгэгдлээ


2017/05/09  188   0


БНХАУ-ын Шеньчжень хотод болсон хөрсний гулсалтын улмаас 73 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт шүүх хурал болж, 45 хүн шийтгэгдсэн байна.

Шүүхийн мэдээлснээр, хөрсний гулсалтын улмаас 33 байшин барилга нурж, 127 сая ам.долларын хохирол учирсан бөгөөд энэ бүхэн нь ажлын чанаргүй гүйцэтгэл, удирдлагын муу зохион байгуулалт, авлига, ажилдаа хайнга хандаж байсантай холбоотой гэнэ.

Хувийн хэвшлийн 26 ажилтан төрийн албан хаагчдад авлига өгсөн асуудлаар шийтгэгдсэн бол төрийн 19 албан хаагч хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгагдан шийтгэгдсэн байна.

Тухайлбал, тэднээс Шеньчжень хотын Хот төлөвлөлтийн газрын дарга Мэнг Шинхан-г хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн 20 жилийн хорих ялаар, мөн 8 сая юаний мөнгөн торгуулиар шийтгэжээ.

Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn/china/2017-05/06/content_29228705.htm

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх