ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСНААС АВСАН МЭДЭЭЛЛИЙН ОРЧУУЛГА


2018/03/20  1103   0


СтАР нь дараах гурван чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. 

Чадавх сайжруулах, сургалт зохион байгуулах 

Хөрөнгө буцаах үе шатуудад хамааралтай бүх байгууллага, мэргэжилтэн, оролцогч талуудад хөрөнгө буцаах сэдвээр анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг зохион байгуулдаг. Өнөөдрийг хүртэл Латин Америк, Африк, өмнөд Ази, зүүн Ази, төв болон зүүн Европ, Ойрхи Дорнодын 70 улсын 720 гаруй оролцогч нар бүс нутгийн ба үндэсний хэмжээний сургалтуудад хамрагдсан. Түүнчлэн СтАР нь хэд хэдэн улсын хүсэлтээр хөрөнгө буцаах эрхзүйн орчинг нь сайжруулах хууль боловсруулах, бүтэц, зохион байгуулалтын орчинг хөгжүүлэх, хөрөнгө буцаах хүчин чармайлтаа амжилттай хийж гүйцэтгэх чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлд тусалж ажилласан. 

Бодлогын задлан шинжилгээ, мэдлэг бүтээх 

СтАР нь өргөн хүрээний, олон янзын боловсрол, бүс нутаг, эрх зүйн уламжлалтай мэргэжилтнүүдтэй хамтран хөрөнгө буцаах хэргүүдийн мэдээллийн сан, шинжээчдийн зааварчилгаа болон бодлогын баримт бичгүүдийг хэвлүүлж ирсэн. Үүнд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын алба болон СтАР Хөрөнгө буцаах хяналтын хамтран бүтээсэн ТRACK (Авлигын эсрэг мэдлэгийн арга хэрэгсэл, эх сурвалж)-ийг нэрлэж болох юм. Энэхүү мэдлэгийн бүтээгдэхүүнүүд нь мэргэжилтнүүдэд хөрөнгө буцаах чиглэлд үр дүнтэй ажиллахад нь туслах, олон улсын хөрөнгө буцаах бодлогын хөгжлийг дэмжих зорилготой.   Иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрх арга хэрэгслүүдийг өөрсдийн судалгаа, мэдээллийн компанит ажил, урьдчилан сэргийлэх ажлууддаа ашигладаг. Түүнчлэн СтАр нь ИНТЕРПОЛ байгууллагатай хамтран Дэлхийн Мэдээлэл солилцох санаачилга (Global Focal Point Initiative) зэрэг улс орнуудын мэргэжилтнүүд эрхзүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахаасаа өмнө харилцан мэдээлэл солилцдог сүлжээг үүсгэн бий болгосон.

Улс орнуудад хөрөнгө буцаахад нь туслах 

Хөрөнгө буцаах хэргүүдэд ажиллаж буй улс орнуудад өөрсдийнх нь хүсэлтийн дагуу техникийн туслалцаа үзүүлдэг. СтАР нь санхүүгийн төвүүд болон авлигатай тэмцэх газрууд зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран хэргийн стратеги боловсруулах, гэмт хэргийн хөрөнгө мөрдөх аргууд болох эрх зүйн харилцан туслалцаа, хөрөнгө царцаах, битүүмжлэх зэрэгт техникийн зөвлөгөө, сайн туршлага санал болгохын хамт олон улсын хамтын ажиллагааг хурдасгах зэрэгт тусалж ажилладаг.  СтАР нь олон улсын хөрөнгө буцаах ажиллагаанд “далд дипломат арга хэрэгслийг” дэмжихийн тулд төвийг сахиж, талуудыг холбогч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: https://star.worldbank.org/star/about-us/Our-vision

ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГА

Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (СтАР) нь Дэлхийн банк групп болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл бөгөөд авлигын хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг үгүй болгох олон улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг. СтАР нь  хөгжиж буй орнууд, санхүүгийн төвүүдтэй хамтран авлигын гаралтай хөрөнгийг хууль бусаар угаахаас урьдчилан сэргийлэх, алдагдсан хөрөнгийг буцаан авчрах илүү системчлэгдсэн аргачлалыг бий болгохын төлөө ажилладаг. 

Энэхүү санаачилга нь  алдагдсан хөрөнгийг буцаан авахад оролцогч улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг бөгөөд 10 жилийн өмнө үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон улс орнуудад хулгайлагдсан хөрөнгийг мөрдөн шалгах, буцаахад шаардлагатай ур чадвар, эрх зүйн орчинг нь сайжруулах чиглэлд тусалж ажилласан.

СтАР нь улс орны хөгжилд чухал шаардлагатай хөрөнгө хулгайлагдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга хэрэгслийг бий болгохын тулд дэлхий даяар олон түншүүдтэй хамтран ажилладаг. Тус санаачилга нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод оролцогч талуудын хурал, Их 20, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) зэрэг байгууллагуудтай хамтран бодлого боловсруулагчдад нөлөөлөх, харилцаа тогтоох зорилгоор ажилладаг.    

Эх сурвалж: https://star.worldbank.org/star/

STOLEN ASSET RECOVERY INITIATIVE

Our Mission

  • Provide training and capacity building

StAR delivers introductory awareness-raising workshops and more advanced training courses on asset recovery to all institutions, practitioners and stakeholders involved in the asset recovery process. To date, more than 720 participants from 70 countries have participated in regional and national training in Latin America, Africa, South Asia, East Asia, Central and Eastern Europe, and the Middle East. In addition, StAR actively engages with several countries, helping them at their request - develop legislation to strengthen legal frameworks to support asset recovery; assisting in the development of their institutional frameworks and strengthening their capacity to conduct succesfully their asset recovery efforts.

  • Provide policy analysis and knowledge-building

StAR has published policy papers, expert guides and a database of asset recovery cases in collaboration with a wide range of practitioners from diverse professional backgrounds, regions and legal traditions. They include TRACK (Tools and Resources for Anti-Corruption Knowledge), developed by UNODC and the StAR Asset Recovery Watch. These knowledge products help practitioners work effectively on stolen asset recovery and promote policy development in international asset recovery. Civil society organizations and the news media use these tools in their research, information campaigns and advocacy work. StAR also assists in developing practitioner networks, such as the Global Focal Point Initiative a joint initiative with INTERPOL, which facilitates the exchange of information among practitioners before filing of mutual legal assistance requests.

  • Assist countries in recovery of stolen assets

Upon request, StAR provides technical assistance to countries that are operationally engaged in asset recovery cases. Working with all the relevant institutions – including financial centers and anti-corruption agencies – StAR adds value by offering technical advice and best practices in the development of case strategy, as well as in the identification and mobilization of the most appropriate asset-tracing tools – such as mutual legal assistance, seizing and confiscating assets, and assisting in the acceleration of international cooperation. StAR performs the role of a neutral convener or facilitator among parties in the international asset recovery process, to promote effective "quiet diplomacy".

https://star.worldbank.org/star/about-us/Our-vision

The Stolen Asset Recovery Initiative is a partnership between the World Bank Group and the United Nations Office on Drugs and Crime (UNODC) that supports international efforts to end safe havens for corrupt funds. StAR works with developing countries and financial centers to prevent the laundering of the proceeds of corruption and to facilitate more systematic and timely return of stolen assets.

StAR provides platforms for dialogue and collaboration and also facilitates contact among different jurisdictions involved in asset recovery. Since its establishment ten years ago, StAR has assisted many countries in developing legal frameworks, institutional expertise, and the skills necessary to trace and return stolen assets.

StAR works with partners around the world to develop the most effective tools to tackle and prevent the theft of assets critical to development. StAR works with global organizations, including the Conference of States parties to UNCAC, the G8, the G20, and the Financial Action Task Force to influence and liaise with policymakers.

https://star.worldbank.org/star/

ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГА (СтАР)

Stolen Asset Recovery Initiative /StAR/

СтАР гэж юу вэ?

СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачлага” (Stolen Asset Recovery Initiative) нь Дэлхийн банкны групп болон Нэгдсэн үндэстний байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл бөгөөд хөгжиж буй орнууд ба санхүүгийн төвүүдтэй хамтран гадаад оронд нуун далдалсан авлигын гаралтай хөрөнгө орлогыг угаах ажиллагааг зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрах илүү системчлэгдсэн, орчин үеийн аргачлал бий болгох, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумиж үгүй болгох олон улсын оролдлогод дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг.

СтАР хэрхэн ажилладаг вэ?

Хөрөнгийг илрүүлэх үйл ажиллагаанд улс орон бүр эрх зүйн тодорхой процессыг ашигладаг. Энэ нь ихэвчлэн хоёр өөр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд эрх зүйн харилцаа үүсэх байдлаар илэрдэг. Гэхдээ СтАР нь энэхүү харилцаанд оролцогч тал болдоггүй. Хэргийг мөрдөх, шүүх, хамтран ажиллахыг өөр нэг талаас хүсэх үүргийг хүлээдэггүй. Харин СтАР нь тухайн улсын эрх бүхий байгууллагад техникийн туслалцаа, зөвлөгөө өгч, олон улсын хамтын ажиллагаанд нь дэмжигч байдлаар оролцдог. 

СтАР нь аливаа улсын эрх бүхий байгууллагатай тодорхой нэр заасан хэрэг дээр хамтран ажиллах бус, хөрөнгийг илрүүлэн, буцаан авах чадамжийг сайжруулахад тусламж үзүүлэх чиглэлээр ажилладгийг энд анхаарвал зохилтой.

СтАР албан тушаалтныг шийтгэхэд оролцох уу?

СтАР нь алдагдсан хөрөнгийг буцаан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн улсын эрх бүхий байгууллагуудад аргазүйн зөвлөгөө өгдөг боловч тухайн авлигын хэрэгтэй нэр холбогдсон албан тушаалтнуудыг шийтгэх үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд уг этгээдийг шийтгэх ажил нь тухайн улсын эрх бүхий байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд хэвээр үлддэг. Мөн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтныг шийтгэх үйл ажиллагаа нь уг албан тушаалтанд олгосон халдашгүй дархан байдлаас шалтгаалан зогсох магадлалтай байх тал бий. Гэвч халдашгүй дархан байдал нь ихэнх тохиолдолд тухайн албан тушаалтны нэр дээр данслагдсан хөрөнгөнд хамаарахгүй байж болдог талтай тул хөрөнгийг буцаан авах үйл ажиллагааг албан тушаалтныг шүүн шийтгэх үйл ажиллагаатай нэг зэрэг явуулдаггүй жишээ олон байдаг.

Хөрөнгийг буцаан авах үйл ажиллагаа ямар хугацааг хамрах вэ?

Хөрөнгийг буцаан авах ажил нь мөрдөн байцаалт, шүүх ажиллагаа, хураан авах, буцаан олгох гэх мэт үе шатуудаас бүрддэг бөгөөд олон жилийн хугацааг хамардаг, урт удаан явцтай эрх зүйн үйл ажиллагаа юм.

Монгол Улсын хувьд одоогоор авлигын хэргийн орлогыг гадаад улсад байршуулсан байж болзошгүй хэргүүдийг гадаадын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай эрхзүйн туслалцаа хүсэх даалгавар солилцон хамтран мөрдөн шалгаж байна. Хөрөнгө хураах асуудал нь зөвхөн хэрэг шүүхээр албан ёсоор шийдэгдсэний дараа эхэлдэг. 

Эх сурвалж

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР СТАР САНААЧИЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙДАЛ       

2012 оны 11 дүгээр сарын эхээр Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын алба болон Дэлхийн банкны группын хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачлага” /Stolen Asset Recovery Initiative/-д Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын “хөрөнгийг мөрдөх, буцаах ажиллагааг хангах Монгол Улсын хууль эрх зүйн орчинг нарийвчлан үнэлүүлэн дүгнүүлэх, бусад улсуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг хөгжүүлэхэд зөвлөгөө авах, хөрөнгийг мөрдөх, буцаах чиглэлийн тусгай арга техникүүдэд мөрдөгчдийг сургах” зэрэг ажилд туслахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн.

Энэхүү хүсэлтийн дагуу тус санаачилгын баг Улаанбаатар хотод 2013 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тогтоох, албан хүсэлтийн хариуд StAR хөтөлбөрөөс хэрхэн туслалцаа үзүүлбэл зохилтойг тодорхойлох зорилгоор танилцах айлчлал хийсэн.

Уг танилцах айлчлалаас хойш Авлигатай тэмцэх газартай СтАР санаачилга хамтран дараах сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүнд:

  • Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт
  • Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагаа анхан шатны сургалт
  • Эрх зүйн харилцан туслалцааны заавар боловсруулах ажлын хэсгийн хурал
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт
  • Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд санал өгөх ажлын хэсгийн хурал
  • Ахисан шатны сургалтууд: Хөрөнгө орлогын мэдүүлэг, Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр
  • Мөрдөн байцаагчийн гарын авлага
  • Бусад арга хэмжээ

Нэг. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт

Гүйцэтгэх ажилтнууд, мөрдөн байцаагч нарт зориулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг 2013 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд тулгардаг саад бэрхшээл, нээлттэй мэдээллийн эх сурвалжаас хайлт хийх, мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагааны өнөөгийн байдал, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөрдөх, хилийн чанад дахь хуулийн этгээдүүдийн онцлогийн тухай хичээл зааж, дасгал ажил оролцогчдоор ажиллуулсан.

Хоёр. Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны анхан шатны сургалт

Эрх зүйн талаар харилцан туслалцааны чиглэлээрх сургалт 2013 оны 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Уг сургалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа, олон улсын хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлүүд, Эрхзүйн харилцан туслалцааны даалгавар боловсруулах талаарх зөвлөгөө, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хулгайлагдсан хөрөнгө буцаан олгох тухай зохицуулалт, энэ чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, энэ чиглэлээр АНУ-тай хэрхэн хамтран ажиллах, олон улсын албан бус хамтын ажиллагаа явуулах, зэрэг сэдвээр хичээл зааж, оролцогчдоор даалгавар боловсруулах дасгал ажил хийлгэсэн.

Гурав. Эрх зүйн харилцан туслалцааны гарын авлага боловсруулах ажлын хэсгийн хурал

2013 оны 10 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд СтАР санаачлагатай хамтран зохион байгуулсан ажлын уулзалтад урих тухай албан бичгийг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж, үүний үр дүнд уг арга хэмжээнд 5 байгууллагын 13 албан тушаалтан оролцсон. Ажлын хэсгийн уулзалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа хүссэн албан даалгаврыг хэрхэн оновчтой, зөв боловсруулах талаар мөрдөн байцаагч нарт ойлголт тайлбар өгөх гарын авлагын төслийг боловсруулж,  2016 онд хэвлүүлж, тараасан.

Дөрөв. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт 2014 оны 5 дугаар сарын 26-наас 30-ны хооронд Авлигатай тэмцэх газарт зохион байгуулагдсан.

ХАСХОМ-ийн хяналт шалгалт хийх, зөрчил, мэдүүлэг хохироосон тохиолдолд хүлээлгэх хариуцлага, мэдүүлгийн хяналт шалгалтын системийг хэрэгжүүлэхэд авч үзэх шаардлагатай гол асуудлууд, хяналт шалгалтыг үр дүнтэй явуулахад Монгол Улсад хэрэглэж байгаа мэдүүлгийн маягтын үр нөлөө, мэдүүлэгт хяналт шалгалт явуулахад зориулж дотоодын мэдээллийн эх сурвалж болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг зураглах, мэдүүлгийн хяналт шалгалт дахь дараачийн үе шатыг хэрхэн явуулах талаар хичээл, хэлэлцүүлгийг явуулж, оролцогчдоор мэдүүлгээс зөрчил илрүүлэх дасгал ажиллуулсан.

Тав. Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд санал өгөх ажлын хэсгийн хурал

2014 оны 5 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын байранд зохион байгуулагдсан уг уулзалтаар Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд эрх зүйн харилцан туслалцааны албан хүсэлтийг боловсруулахад анхаарах асуудлуудыг тусган оруулах саналыг боловсруулсан. Энэхүү ажлыг 2013 оны 10 дугаар сард зохион байгуулсан “Эрх зүйн харилцан туслалцааны гарын авлага” боловсруулах ажлын хэсгийн хурлаас боловсруулан гаргасан саналд тулгуурлан хийсэн. Уг уулзалтад Дээд шүүх, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба болон хараат бус шинжээчид орж ажилласан.

Зургаа. Ахисан шатны сургалт

Хөрөнгө орлогын мэдүүлгийн ахисан түвшний сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 25-29-нд Авлигатай тэмцэх газарт зохион байгуулсан.

Энэхүү сургалтын дараа 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл ахисан түвшний санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалт, 2014 оны 10 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ахисан түвшний сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулсан бөгөөд уг сургалтад Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар болон Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албан болон Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд оролцсон.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн ахисан шатны сургалтын үеэр АНУ болон бусад улс дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэхэд ХАСХОМ-ийг ашиглах, мэдүүлэгт бичигдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах: дэлхий нийтийн чиг хандлага ба улсуудын туршлага, мэдүүлэг бичигдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах АНУ-ын туршлага, мэдүүлэгт хяналт, шалгалт явуулах БНСУ-ын туршлага, БНСУ дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт зэрэг сэдвээр СтАР болон БНСУ-ын мэргэжилтнүүд хичээл заасан.

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны ахисан шатны сургалтын үеэр оролцогчдыг багуудад хуваарилж, мөрдөн шалгах ажиллагааны загварчилсан дасгал ажиллуулсан.

Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны ахисан шатны сургалтын үеэр СтАР санаачилга болон Сингапур, Хонконг, Өмнөд Солонгосын эрх зүйн харилцан туслалцааны асуудал хариуцсан байгууллагын ажилтнууд өөрсдийнх нь улс оронтой дээрх чиглэлээр хэрхэн хамтран ажиллавал зохих талаар оролцогчдод мэдээлэл, хэлэлцүүлэг хийж, дасгал ажиллуулсан.

Долоо. Мөрдөн байцаагчийн гарын авлага

Уг гарын авлага нь мөрдөн байцаагч нарын ажлыг нэг журамд буюу нэг стандартад оруулах зорилготой бөгөөд цаашлаад Авлигатай тэмцэх газарт шинээр ажилд орсон мөрдөн байцаагч нарын ширээний ном болох, орон нутгийн цагдаагийн албан хаагчид Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн даалгаврыг гүйцэтгэхэд арга зүйн зөвлөмж өгөх юм. Гарын авлагыг боловсруулахдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хууль тогтоомжид нийцүүлэх саналыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид тавьсан боловч гадаадын мэргэжилтэн өмнөх хууль тогтоомжийн дагуу бэлтгэж, боловсруулсан. Цаашид Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай байна.

Бусад арга хэмжээ:

Авлигатай тэмцэх газар СтАР санаачилгатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд эрх зүйн туслалцаа, олон улсын хамтын ажиллагааны сэдвээр сургалт зохион байгуулсан.

Уг сургалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа, олон улсын хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлүүд, даалгавар боловсруулах талаарх зөвлөгөө, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хулгайлагдсан хөрөнгө буцаах тухай зохицуулалт, энэ чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын албан бус хамтын ажиллагаа явуулах зэрэг сэдвээр хичээл зааж, оролцогчдоор даалгавар боловсруулах дасгал ажиллуулсан.

Авлигатай тэмцэх газар СтАР санаачилгатай хамтран хэрэгжүүлж буй шинэ төслийн хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, сургалтад Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн болон бусад хэлтэс, албадын 60 орчим алба хаагч хамрагдсан.

СтАР санаачилгын ахлах мэргэжилтэн Лаура Поп, Румын улсын Шударга ёсны газрын хянан шалгагч Лонут Пандару нар сургалтыг хамтран зохион байгуулж, Румын улсын Шударга ёсны газрын үйл ажиллагаанаас танилцуулж, кэйс ажиллаж, Монголын хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоонд тулгарч буй саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, цаашид хамтран ажиллахаар болсон.


Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх