ХОНГКОНГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ БИЕ ДААСАН ХОРОО ОЛОН УЛСЫН СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛНА


2018/03/29  396   0


Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо гадаад улсуудын авлигатай тэмцэх байгууллагуудад туслахын тулд ажилтнуудынх нь мэдлэг чадварыг дээшлүүлэх тусгайлсан сургалтуудыг санал болгож байна.

Тус хорооны дарга Симон Пэх саяхан Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа 45 консулын газрын 50 гаруй төлөөлөгчтэй уулзахдаа хотын авлигын нөхцөл байдал манай хорооны бүрэн хяналтад байгаа хэмээн мэдэгдсэн байна. Олон улсын байгууллагууд Хонгконгийг дэлхийн хамгийн “цэвэр” газар хэмээн үнэлдэг.

Ноён Пэх НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх ажлын хүрээн дэх “Бүс ба Зам санаачилга”[1]-ын дагуу тус хороо нь энэхүү санаачилгын гишүүн гурван улсын авлигатай тэмцэх газруудын дарга нар руу сургалт зохиох, зөвлөгөө өгөх чиглэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн хэмээн хэлжээ. 

10 гаруй жилийн өмнө тус хороо нь “Авлигын эсрэг судалгааны төв” байгуулж байсан бөгөөд саяхан нэрийг нь өөрчилж “Авлигын эсрэг судалгаа ба олон улсын сургалтын төв” болгосон нь дээр дурдсан үйл ажиллагааны зорилготойгоо нийцүүлсэн явдал аж. Хорооны 3 хэлтсийн ажилтнууд энэхүү сургалтын төвдөө ажиллаж, хоёр талын харилцан ашигтай хэрэгцээнд суурилсан сургалтуудыг өөр орны авлигатай тэмцэх байгууллагуудад зориулан тусгайлан боловсруулна.

Хорооны энэхүү санаачлага нь дан ганц “Бүс ба Зам санаачлага”-ын гишүүн орнууд төдийгүй бусад хэрэгцээ шаардлагатай орнуудад ч мөн хамааралтай. 

Эх сурвалж

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна.  

Азийн сан болон Сант марал сан хамтран “Хувийн хэвшил дэх авлигын төсөөллийн судалгаа 2017” хэвлүүлжээ. 8 жилийн турш жил бүр энэхүү судалгааг гаргаж хэвлүүлж ирсэн. Судалгааг татах: https://asiafoundation.org/publication/study-private-sector-perceptions-corruption-stopp-survey-2017/

[1] 2016 оноос өмнө “Нэг бүс, нэг зам санаачилга” нэртэй байсан. 

   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх