Хонг Конг мужийн Авлигатай тэмцэх бие даасан хорооноос олон улсын семинар зохион байгуулагдлаа


2017/05/18  464   0


БНХАУ-ын Засаг захиргааны тусгай нэгж Хонг Конг мужид 2017 оны 5-р сарын 9-10-ны өдрүүдэд олон улсын семинарын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээг нээж тус мужийн Авлигатай тэмцэх бие даасан хороо (АТБДХ)-ны дарга, комиссар Симон Пех “Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан олох замаар авлигатай тэмцэнэ гэдэг нь гэмт хэрэгтүүдийн хууль бус орлогыг хураан авахаас гадна тэдний эзэмшдэг хуулийн этгээдүүдийг хариуцлагад татна гэсэн үг юм” гэсэн байна.

Тус хорооноос анх удаа ийм төрлийн олон улсын семинар зохион байгуулагдаж байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд мэдээлэл, туршлага харилцан солилцох боломжоор хангахад чиглэгдсэн ажээ.

Уг арга хэмжээнд АТБДХ-ны урилгаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, хэлстийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөн, тасгийн дарга, ахлах комиссар Г.Азжаргал нар семинарт хамрагдсан байна.

Түүнчлэн, БНХАУ-ын Засаг захиргааны тусгай нэгж Хонг Конг мужийн Хууль зүйн яамны Прокурорын газрын дарга Кэйт Ионг Хар-хунг, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн дарга Дмитрий Власис, БНХАУ-ын Хяналтын яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чай Вэй, Их Британийн Онц ноцтой залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Давид Грин, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Гуа Шингванг болон олон улсын байгууллага, гадаадын авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллага, хууль зүйн яам зэрэг газруудын 240 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх