Журмын төслүүдэд санал авч байна


2018/09/28  522   1


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.5-д заасны дагуу Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, мөн оны 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг тус тус баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээрх журмуудыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нийцүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлэх, мөн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийг бүртгэх, хянах ажиллагааны цахим системийн шинэчлэлтэй уялдуулах зайлшгүй шаардлагын улмаас “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг тус тус шинэчлэн найруулж батлахаар төслийг боловсруулсан.

Энэхүү журмын төслийг баталснаар нийтийн албаны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа болон захиргааны хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн актад ямар нэгэн өөрчлөлт орохгүй ба тухайн байгууллагад хүний нөөцийн хэрэгцээ, санхүүгийн үр дагавар үүсэхгүй болно.

Төслийг http://www.iaac.mn/news/jurmiin-tusul?menu=125 цахим хаягт байршуулж санал авч байгаа юм байна.

Шаардлагатай тохиолдолд дараахь хаягаар холбогдоно уу.

  • narantuya@iaac.mn, утас: 70112465
  • baasandelger@iaac.mn, утас: 70112469

Сэтгэгдэл бичих


Зочин    202.179.31.38

Хариулах 2018 оны 09 сарын 10
Улсын бүртгэлд бүртгэх Хууль журам 2012 оноос эхоэн гарсанч хэрэгжүүлэх хүсэл соирхол байхгүй болхоор хууль журам зөрчсөн улс албан тушаал ахих аль эсвэл өөр газарт шилжин удирдах ажил хийж байнааг яаралтай зогсоож хууль журамаа хэрэгжүүлэх нь зөв. Төр төрийн байгууллага ой санамжаа алдсан юм шиг хууль журам зөрчсөн гэж арга хэмжээ авоаа гэж мэдээлээд өөр албан тушаалл томилдог завхарлаа зогсоох цаг болсон

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх