ИНДОНЕЗИЙН ШОРОН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛТНУУДАД ОНЦГОЙ ЭРХ ОЛГОЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО


2018/07/26  187   0


ЖАКАРТА: Индонезийн Бандун хотод байрлах Сукамискин шийдвэр гүйцэтгэх газарт авлигын гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудад шоронгийн удирдлагуудын зүгээс “онцгой багц” санал болгодог байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, ял эдэлж буй хоригдлууд нь “онцгой багц” нэрийн доор тансаг зэрэглэлийн өрөөнд байрлах, 200,0 сая рупиагаас (13800 орчим ам.доллар) 500.0 сая рупиа (34500 ам.доллар) төлөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт чөлөөтэй орж, гарах эрхтэй байжээ.   

Энэхүү “төлбөр”-ийг төлснөөр хоригдлууд өөрийн өрөөний түлхүүрийг эзэмшиж, хүссэн үедээ шоронд эргэн ирэх эрхтэй болдог байна. Индонезийн Авлигыг устгах хорооны дэд дарга Лаоде Мухаммед Сиарифын хэлснээр 7 сарын 21-ний өдөр тус хороо дээрх хэрэгтэй холбогдуулан нэг шоронгийн ажилтан, хоёр ялтан зэрэг дөрвөн хүнийг баривчилсан байна. Хорооны хийсэн шалгалтаар тус шоронгийн хэд хэдэн өрөөг зочид буудлын өрөө мэт засаж,  агааржуулагч, зурагт, хөргөгч зэргээр тохижуулсан байжээ.

Эх сурвалж

НЭГДСЭН ВАНТ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТЕРРОРИЗМ, МӨНГӨ УГААХ ЭСРЭГ ХУУЛИУДЫГ БАТАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛНЭ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын холбооны терроризм, мөнгө угаах эсрэг хуулиудыг баталж, хэрэгжүүлнэ гэв. Ингэснээр олон мянган нууц компаниудын ашиг хүртэгч эздийг илрүүлэх боломжтой болох юм. Тус улсын засгийн газраас Европын холбооны Бизнес, Эрчим хүч, Аж үйлдвэрийн стратегийн газрын дарга Маргарет Ходжед илгээсэн захидалд Европын холбооны мөнгө угаахын эсрэг 5 дугаар чиглэлийг дагаж мөрдөхөө мэдэгдсэн байна.

Энэхүү чиглэл нь Европ даяар тохиолдсон хэд хэдэн террорист халдлагуудын дараа бий болсон бөгөөд Панамын баримтуудын эсрэг авсан арга хэмжээ юм. 

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх