Их Британи мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт бүхий телевизийн нэвтрүүлэг гаргах замаар авлигатай тэмцэж эхлээд байна


2018/02/28  427   0


Энэ сараас эхлэн Их Британийн Мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт нь мөрдөгдөж эхлэх бөгөөд түүний зэрэгцээ Аюулгүй байдлын сайдын эхлүүлсэн кампанит ажлын хүрээнд телевизийн олон ангит нэвтрүүлэг ч мөн гарч эхлэх ажээ.

Үндэслэлгүй хөрөнгийн шийдвэр гэх шинэ зохицуулалтын дагуу эрх бүхий байгууллагууд худалдан авагчийн орлогоос давсан 50.000 фундын хөрөнгийг битүүмжлэн, хураан авч болох ба худалдан авагч нь хөрөнгөө эргүүлэн авахын тулд хууль ёсны үүднээс тайлбарлах ёстой болох юм байна.

“The Telegraph” сонинд өгсөн Аюулгүй байдлын сайд Бэн Валасын ярилцлагад “Англи улсад жил бүр ойролцоогоор 90 тэрбум фунд угаагддаг бөгөөд энэ тоо нь тус улсын Батлан хамгаалах салбарын төсвийг хоёр нугалсантай тэнцэнэ. Иймд бид энэ явдалтай тэмцэх зорилгоор Лондон хотод амьдардаг, гэмт бүлэглэлтэй холбоо харилцаатай Орос гэр бүл хууль ёсны шахалтад орж буй тухай харуулсан “МикМафия” гэх нэртэй ТВ-ийн олон ангит  нэвтрүүлэг эхлүүлсэн. Энэ нэвтрүүлэг нь Үндэслэлгүй хөрөнгийн шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой юм” гэжээ.

Харин Оросын гэмт бүлэгтэй холбоотой болгосныг 2014 онд Оросын гэмт бүлэглэл Англи улсад бүртгэлтэй компаниудыг ашиглан 20 тэрбум фундыг Оросоос барууны банкуудаар дамжуулан угаасантай холбогдуулан оруулсан хэмээн тайлбарлажээ.

Уг зохицуулалт мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Транспэрэнси Интернэшнл байгууллага 4,4 тэрбум фундтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шалгах боломж нээгдлээ гэж мэдэгдсэн байна.

 Эх сурвалж

Катар Улс “Эрх зүйт ёс ба авлига” нэртэй сэтгүүл гаргалаа

Катар Улсын Эрх зүйт ёс ба авлигын эсрэг төв анх удаа “Эрх зүйт ёс ба авлига” нэртэй сэтгүүл гаргасан байна.

Тус сэтгүүлийн эрхлэгчийн мэдээлснээр, уг сэтгүүл нь олон улс дахь эрх зүйт ёс болон авлигын асуудлыг хөндсөн анхны, авлигын асуудлыг хөндсөн хоёр дахь сэтгүүл болж буйг онцолжээ.

Уг сэтгүүлийг олон улсын мэргэжилтнүүдээр хянуулж байх бөгөөд иргэний нийгмийн оролцоо, хүний нөөцийн хуваарилалт, шүүх засаглал, эрх зүйн харьцуулалт, спорт, санхүү зэрэг сэдвүүдтэй холбоотой нийтлэлүүдийг хэвлэх ажээ.

Түүнчлэн уг сэтгүүлээр гадаад орнуудын эрх зүйт ёс, сайн засаглал, авлигатай тэмцэх судалгаатай холбоотой мэдээллийг хуваалцана гэж төвийнхөн мэдээлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх