Грек улсын Батлан хамгаалын сайд асан Цохадзопулос шоронгоос гарчээ


2017/05/09  170   0


Өнгөрсөн пүрэв гарагт Грек улсын Батлан хамгаалахын сайд асан Цохадзопулос шүүхээс түүнд оноосон 20 жилийн хорих ялын 5 жилийг нь эдлээд гарсан байна.

Одоо 77 настай Цохадзопулос шоронгоос гарсныхаа дараа өөрийгөө гэм буруугүй байсан гэдгээ мэдэгдээд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хоёр хүнийг буруутгажээ.

Давж заалдах шатны шүүх Цохадзопулос-ын 2013 онд гаргасан хүсэлтийг 2017 оны 4-р сарын 5-нд хянан үзэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээр шийтгэгдсэн түүний эрүүл мэндийн нөхцөл байдал дордсонтой нь холбогдуулан чөлөөлсөн байна.

Цохадзопулос-т холбогдох хэргийн талаар товчхон танилцуулахад тэрээр 1997-2001 онд тус улсын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа бусдын хамт ОХУ-аас Агаарын довтолгооноос хамгаалах пуужин ТОР-М1, ХБНГУ-аас шумбагч завь худалдан авах гэрээ байгуулж, хахууль авч байсан юм байна. Ийм төрлийн гэрээ байгуулснаар тэд хамгийн багадаа 55 сая евро-той тэнцэх хэмжээний хахууль авсан байж болзошгүй талаар шүүх хуралдааны үеэр яригдаж байжээ.

Эх сурвалж: https://ria.ru/world/20170505/1493714149.html

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх