Гаити улсад болсон авлигын эсрэг жагсаал хурц хэлбэрт шилжжээ


2018/10/29  123   0


Гаити улсын нийслэл Порт-о-Прэнс хотод авлигатай холбоотой дуулиант хэргийн улмаас болсон, Ерөнхийлөгч Жовенел Моизыг огцруулах жагсаалын үеэр олон хүн гэмтэж, нэг хүн амь насаа алдсан гэнэ.

Гаити улсын Сенатын мэдээлснээр, тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан 2 хүн, төрийн албан тушаалтнууд Венесуаль улсын газрын тосны зээлийн хөтөлбөрөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгө завшсан байж болзошгүй байна гэж өнгөрсөн 8 дугаар сард хэвлэлд бичжээ. Уг асуудлаар Ерөнхийлөгч Жовенел Моиз “Улсын хөрөнгө үгүй хийсэн асуудлыг тогтоож, хариуцлага тооцно. Та энэ Засгийн газрын нэг хэсэг, эсвэл сөрөг хүчин эсвэл ард түмний нэг байсан ч улсын хөрөнгө завшсан бол Танд хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байжээ.  

Эх сурвалж 

Саудын Арабын ханхүү АНУ-ын Сангийн сайдтай стратегийн түншлэлийн талаар ярилцжээ

Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд өнгөрсөн даваа гарагт тус улсын Эр-Рияд хотод АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтай уулзсан байна.

Уулзалтын үеэр талууд хоёр орны стратегийн түншлэл, 2030 он шинэчлэлийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг ярилцжээ. Саудын Арабын ханхүү худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанаас гадна авлига, терроризмыг санхүүжүүлэх явдалтай тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг онцолсон байна.

Эх сурвалж


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх