ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, АВЛИГЫН ЭСРЭГ ОМБУДСМАНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗӨРЧИЛ УЛАМ ХУРЦАДЛАА


2018/02/05  620   0


Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте Омбудсманы байгууллагын дэд даргыг банкных нь мэдээллийг ил болгосон хэрэгт буруутган ажлаас нь түдгэлзүүлэх зарлиг гаргасныг тус байгууллагын дарга эрс эсэргүүцэж, хүлээн аваагүй бөгөөд Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.     

Дутерте нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа 211 сая Филиппин песо буюу 4.1 сая ам доллар бүхий банкны данснуудаа нуусан хэмээн эсрэг намынхаа өрсөлдөгчийн шүүмжлэлд өртөж байсан юм.  Ерөнхийлөгчийн тухайн үедээ няцааж байсан энэхүү асуудал нь тус улсын Авлигын эсрэг омбудсманы байгууллагад шилжин энэ бүх хугацаанд шалгагдаж байжээ. Тус байгууллага нь ерөнхийлөгчөөс хараат бус ажилладаг байна.  Даваа гарагт Ерөнхийлөгч өөрийнх нь болон гэр бүлийнх нь банкны нууц данснуудыг энэ бүх хугацаанд шалгасаар ирсэн гэдгээ мэдэгдсэн Омбудсманы байгууллагын дэд дарга Мелчор Артур Каранданг “нууц мэдээллийг урвуулан ашигласан, худал мэдээлэл тараасан хэмээн ажлаас нь 90 хоног түдгэлзүүлэх зарлиг гаргажээ. Лхагва гарагт өөрийн дэд даргаа ажлаас нь түдгэлзүүлэхгүй хэмээн тус газрын дарга нь хариу мэдэгдэл хийсэн бөгөөд энэ асуудлын хуулийн дагуу шийдвэрлэнэ хэмээн хатуу сануулжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх