Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдтэй гэрээ байгууллаа


2017/12/05  183   0


Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гурвалсан гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр болов.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн З.Туяа, С.Алтангэрэл, Ч.Дарь нартай гэрээ байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн Д.Дамдин-Од, Б.Чулуунцэцэг, Б.Эрдэнэтуяа нартай гэрээ байгууллаа.

Мөн өдөр нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Г.Ганбаатар нар тус дүүргийн үйл ажиллагаанд хяналт  тавьж ажиллах иргэн Д.Эрдэнэцэцэг, Д.Цэнд, Д.Сандаг нартай гэрээ байгууллаа.

Ингэснээр дээрх иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулаад байна. Одоогийн байдлаар 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд 63 иргэн ажиллаж байгаа бөгөөд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулаад байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх