“Диваажингийн баримтууд” Индонезийн улс төрчдийн талаарх олон баримтыг дэлгэжээ


2017/11/14  77   0


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос “Парадайз пэйпэрс” буюу “Диваажингийн баримт” нэрээр олон сая баримтыг дэлгэсэн билээ. Тэдгээр баримтууд дотор газар нутгаараа дэлхийд 14 дүгээр байрт ордог Индонези улсын хэд хэдэн нэртэй улс төрчдийн талаарх мэдээллүүд багтсан байна.  Амьдралынхаа туршид 30 гаруй тэрбум доллар авлигын замаар завшсан тус улсын дарангуйлагч асан Сухартогийн хүүхдүүдийн тухай мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татав.  Баримтуудад Сухартогийн охин Мамиэк, хүү болох бизнес эрхлэгч, мөн хүн амины хэргээр ял сонссон Томми, Жакарта хотын дэд захирагч Сандиаго Уно, армийн генерал асан Прабово нарын нэрс дурдагдсан байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны цорын ганц индонез гаралтай гишүүн “Одоо ил болоод байгаа нэрс нь нийт илрүүлсэн материалын багахан хэсэг нь. Бид нийт 215 индонез нэр илрүүлсэн” хэмээн мэдэгджээ. 200 хүн, 15 компанийн нэр ирэх долоо хоногт олон нийтэд ил болох аж. Цаашид хууль сахиулах байгууллагууд дээрх баримтуудад үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх төлөвтэй байна.

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх