Чечений тэргүүн авлигатай тэмцэх шилдэг аргыг хэллээ


2018/07/04  423   0


Авлигачдыг шийтгэх хамгийн шилдэг арга нь тэдний бүх хөрөнгийг хураах явдал мөн гэж Чечений автономит улсын тэргүүн Рамзан Кадыров хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар хязгаар, муж нэгжийн амбан захирагчдад шүүх шийтгэл оногдуулдаг хэдий ч тэд ялаа эдэлсний дараа гарч ирээд баян хүмүүс болж хувирдаг гэжээ.

Тэрбээр “Бидэнд өөр арга зам бий. Алдаа гаргасан тэдгээр хүмүүсийн бүх хөрөнгийг нь хураан авч, нийгэмд хэрэгцээтэй зам барилга, бүтээн байгуулалтад оруулж, хүмүүсийн амьдралд тусална” гэсэн байна. Түүнчлэн энэхүү аргаа маш үр дүнтэй гэж хэлжээ.

Эх сурвалж

Албани, Македони улс Европын холбоонд элсэх асуудал 2019 онд хэлэлцэгдэнэ

Европын холбоо хуралдаж, Албани, Македони улсыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг 2019 оны 6 дугаар сард хэлэлцэх болсон талаар Болгарын төлөөлөгч мэдээлсэн байна.

Македони улсын хувьд тодорхой шинэчлэл хийхээс гадна авлигатай тэмцэх чиглэлээр ахиц гаргах ёстой. Харин Албани улсын хувьд шүүхийн шинэчлэл хийж, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх