БРИКС-ийн гишүүн орнууд авлигын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ


2017/09/06  268   0


БРИКС-ийн гишүүн 5 орны төрийн тэргүүн уулзах үеэрээ тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг авлигын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Шаймин хотод болсон БРИКС-ийн 9 дүгээр уулзалтаар гишүүн орнуудын удирдагчид Шаймины тунхаглал баталж, түүндээ “БРИКС-ийн гишүүн орнуудын авлигын эсрэг ажлын хэсгийг хуралдуулах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах, авлигачдыг эрэн сурвалжлах зэргээр авлигын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэж тусгажээ.

Мөн уг баримт бичигт хууль бусаар олсон, гадаад улсад нуун дарагдуулсан хөрөнгө нь дэлхий нийтийн асуудал бөгөөд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж тэмдэглэсэн байна.

БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенци болон бусад олон улсын хэм хэмжээг үндэслэн авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулж, бусад орнуудыг уриална гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: http://news.xinhuanet.com/english/2017-09/04/c_136582334.htm

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх