БНХАУ-ын генерал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байна


2018/01/11  459   0


БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хэлтсийн дарга асан Фан Фэнхуй хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн цэргийн прокуроруудад шалгагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч Ши Жинпиний зэвсэгт хүчний салбар дахь авлигын эсрэг эхлүүлсэн кампанит ажлаар шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.

Генерал Фан Фэнхуйгийн хэрэг Ардын Чөлөөлөх армийн Эрүүгийн Прокурорын нэгж рүү шилжсэн байна. Энэ нь түүний хэрэг шүүхээр шийдэгдэж, насан туршийн, эсвэл олон жилийн хорих ял авахыг нь баталж байгаа аж. Тэрээр хахууль өгсөн болон авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд энэ нь авлигын замаар тушаал дэвших, баяжих хамгийн түгээмэл “уламжлалт” арга хэмээн Шинхуа агентлаг мэдээлжээ.     

Ерөнхийлөгч Ши Жинпин авлигатай эрчимтэй тэмцэхийн хажуугаар  Ардын Чөлөөлөх армийн бүтцийг шинээр  зохион байгуулж, Цэргийн төв хорооны гишүүдийн тоо 9 байсныг 7 болгох гэх мэтээр хэмжээг нь жижигрүүлж байна.

Эх сурвалж

Мьянмарын шинэчлэн байгуулагдсан авлигатай тэмцэх хороо үр дүнтэй ажиллана

Мьянмар Улс 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Авлигын эсрэг хууль батлан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 онд Авлигатай тэмцэх хороо байгуулж, 2017 оны 11 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан байна.  Өмнө нь амжилт муутай ажиллаж байсан тус хороо нь 11 дүгээр сард шинэчилсэн зохион байгуулалтад орсноос хойш  4516 гомдол хүлээн авсан байна. 

Хороо нь 2018 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран Янгон хотноо  “Авлигатай тэмцэхэд шударга ёсыг дэмжих нь” сэдэвт симпозиумыг зохион байгуулах гэж байна.   

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх