БНХАУ-д төрийн 240 мянган алба хаагчид сахилгын шийтгэл оноолоо


2018/07/23  286   0


Хятад Улсад эхний хагас жилийн байдлаар төрийн 240,000 албан хаагчид сахилгын шийтгэл оноолоо гэж тус улсын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлсэн байна.

Тэдгээр хүмүүсээс 28 хүн мужийн болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаалтан байсан гэж Сахилга батыг хянан шалгах хороо болон Үндэсний хяналтын хорооны хамтарсан мэдэгдэлд бичжээ.

Эрх бүхий байгууллагын мэдээлснээр, 1500 хүн мужийн, 10 мянган хүн хотын, 37 мянган хүн тосгоны түвшний албан тушаалтнууд байсан бөгөөд үлдсэн 146 мянган хүн хөдөө орон нутгийн болон компанийн ажилтнууд байжээ.

Шийтгэл хүртсэн 240 мянган хүнээс 163 мянга нь өмнө нь шийтгэл хүлээж байсан байна.

Эх сурвалж 

Генералын хахуулийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулна

Москвагийн цэргийн тойргийн шүүх ОХУ-ын Дотоодын цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан дэслэгч генерал Вячеслав Варчукийн 10 сая рублийн хахууль авсан гэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн юм байна.

Улсын яллагч түүнд чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих ял оноож, нэмэлтээр 200 сая рублиэр торгохыг санал болгожээ.

Мөрдөн байцаалтаар, бүлэглэж Гостев гэгчээс тэр хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд тэр хүн нь “Тусгай холбоо”-ны офицер байжээ.

Генерал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулахыг хүссэн боловч татгалзсан хариу өгчээ.

Дотоодын цэргийн цахим хуудаст бичсэнээр тэр 2002 оноос байгууллагын Санхүүгийн үйл ажиллагааг даргалдаг байжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх