БАЯН ОРОС ЦАГААЧИД ЭХ ОРОН РУУГАА БУЦАЖ БАЙНА


2018/04/10  223   0


Москва ба барууны орнуудын хоорондын таагүй харилцаа болон Англи улс гадаадын иргэдийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгах асуудлаар хатуу хуультай болсон нь Оросын иргэдийг эх орон руугаа буцахад хүргэж байна.

Европт амьдардаг оросын бизнес эрхлэгчид Москва хотод өнгөрсөн оны сүүлээс үнэтэй харшууд худалдан авах болсон бөгөөд энэ төрлийн хөрөнгө худалдан авах хүсэлт 2018 оны эхний 3 сарын байдлаар 21 хувиар өсчээ.

Москвад төвтэй Метриум үл хөдлөх хөрөнгийн агентлагийн шинжээчдийн хэлснээр Орос руу буцан ирж буй хүмүүсийн дийлэнх нь засгийн газартай зөрчилтэй байсан, эсвэл Путин 2012 онд 3 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эдийн засаг зогсонги байдалд орох вий хэмээн айж эх орноо орхисон баян бизнес эрхлэгчид байгаа ажээ. Харин одоо тэд барууны бизнесийн орчинд сэтгэл ханамжтай бус байна.

Байр худалдан авах хүсэлтийн 66 хувь нь одоо Англид амьдарч буй баян орос иргэдээс ирж байгаа аж.  Саяхан Англи Улс иргэн 70000 ам.доллараас өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө авсан бол орлогын эх үүсвэрээ тайлбарлах, тайлбарлаж чадахгүй бол тус хөрөнгийг нь шууд хураан авах хуультай болсон билээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх