Авлигын түвшин хууль сахиулах салбарт өндөр байна


2018/09/03  80   0


Бангладеш Улс дахь Транспэрэнси Интернэшнл байгууллагын салбараас явуулсан, Айл өрхөд төрийн үйлчилгээ үзүүлдэг 18 байгууллагад хийсэн авлигын түвшний судалгаагаар хууль сахиулах салбарт авлигын түвшин өндөр байна гэсэн дүн гарчээ.

Түүнчлэн уг судалгаагаар хоёр дугаар байранд Паспортын алба, гуравдугаар байранд Зам, тээврийн газар орсон байна.

Судалгаанд оролцсон айл өрхийн 66,5 хувь нь төрийн үйлчилгээг авахдаа авлигын нөхцөл байдалд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулжээ.

Эх сурвалж

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч авлигын хэргийн улмаас уг салбарт ажиллах эрхээ хязгаарлуулжээ

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Девид Окейо гэгчийн хөнгөн атлетикийн салбартай холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг насаар нь хязгаарлаж, 50 000 ам.долларын торгууль оногдуулсан байна.

Энэхүү шийдвэрийг Хөнгөн атлетикийн олон улсын холбооны Ёс зүйн комисс гаргажээ. Түүнчлэн, түүнийг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хассан байна.

Окейог Хөнгөн атлетикийн холбооны хэд хэдэн албан тушаалтнуудтай нийлж, Найк компаниас тус холбоог ивээн тэтгэж үзүүлсэн 700,000 ам.долларыг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх