АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2017


2018/02/22  969   0


Өнөөдөр олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлалаа. Монгол Улс 36 оноо авч 103 дугаар байранд эрэмбэлэгджээ. 

Тус судалгаанд нийт 180 орныг хамруулан авлигын түвшинг нь 0-100 оноогоор дүгнэжээ. Энэ жил улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доош буюу дунджаар 43 оноо авчээ. Шинэ Зеланд  89, Дани 88 оноо буюу хамгийн өндөр оноонууд авч нэг, хоёрдугаар байранд тус тус жагсаж байна.

Эх сурвалж

 ЭНЭТХЭГИЙН КОМПАНИУД ХУЛГАЙ, ДЭЭРЭМ АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХАМГИЙН ИХ ХОЛБОГДДОГ

Тус улсын нийт компанийн захирлуудын 89 хувь компани нь өнгөрсөн 12 сарын хугацаанд хээл хахууль болон бусад төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэмээн мэдэгджээ. Энэ тоо 2016 онд 68 хувь байжээ. Нэг жилийн дотор залилангийн хэргийн хохирогчийн тоо 21 хувиар огцом өссөн нь асуудал ноцтой түвшинд очсоныг харуулж байна.

Тус улс нь биет хөрөнгө ба хувьцааны хулгай (40 хувь), оюуны өмчийн хулгай ба хуулбарлан, дуурайх гэмт хэрэг (36 хувь), авлига, хээл хахууль (31 хувь) гэсэн 3 төрлийн залилангийн хэргийн гаралтаар дэлхийд дээгүүр ордог.        

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх