Авлигын нөхцөл байдлыг онлайнаар хэлэлцэхэд аймгуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулж байна


2018/02/28  590   0


Авлигатай тэмцэх газраас орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг аймаг тус бүрт онлайн хурлаар хэлэлцүүлж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 94 суманд ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган тусалж, авлигын нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд энэ дүнгээ онлайн хэлбэрээр хэлэлцүүлж байгаа юм.  

Одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говьсүмбэр аймгийн удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг танилцуулах онлайн хуралд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцсонгүй. Харин Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар Улаанбаатар хотод албан ажилтай яваа тул оролцоогүй байна.

Орон нутагт нь үүсээд байгаа авлигын нөхцөл байдлын талаар хэлэлцэх онлайн хуралд идэвхтэй оролцож авлигатай тэмцэх хүсэл зориг, удирдлагын манлайлал гаргахыг Авлигатай тэмцэх газраас аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүсч байна. Хэлэлцүүлгээс Зөвлөмж гаргаж аймгуудад хүргүүлэх бөгөөд Авлигатай тэмцэх газар 2018 оны 9-11 дүгээр сард орон нутагт ажиллаж, хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцана.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх