АВЛИГЫН ЭСРЭГ СУРТАЛЧИЛГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ


2018/11/29  254   0


Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг нар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигатай тэмцэх арга барилд иргэдийг сургах, тэднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Олон нийтийн төв”-д гарын үсэг зурав.

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран ажилласнаар нийслэлийн зорчигч тээврийн салбарт иргэд, олон нийтэд зориулсан авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм. Тухайлбал, зорчигчийн U-money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгааг хэвлүүлэх, буудал зарладаг цахим дэлгэцээр авлигыг мэдээлэх 1800-1969 дугаарын утсыг сурталчлах, нийтийн тээврийн үндсэн чиглэлийн автобуснуудад авлигын эсрэг зурагт хуудас, мэдээллийг байршуулах зэрэг ажлыг гүйцэтгэх ажээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талууд авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдээ, мэдээлэл өгөх зэргээр бусад зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх