Авлигын эсрэг Оросын ард түмний фронтын форум зохион байгуулна


2017/11/03  252   0


“Авлигын эсрэг Оросын ард түмний фронт”-оос 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Челябинск хотод авлигын эсрэг сэдвээр форум зохион байгуулах бөгөөд уг форумоор боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын хоол хүнсний худалдан авалтын талаар хэлэлцэх юм байна.

Уг төслийн зохион байгуулагч, Төрийн Думын гишүүн Антон Гетта хэлэхдээ “Энэ арга хэмжээг зохион байгуулснаараа бид томоохон бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнуудын хэт их эрх мэдэл, тэдний ял шийтгэлгүй өнгөрдөг байдлыг ялан дийлж болно. Хүссэн хүн бүр “Шударга худалдан авалт” төсөлд оролцох эрхтэй бөгөөд олон нийтийн хяналт бол хамгийн зөв арга зам юм” гэжээ. Ийм төрлийн арга хэмжээг анх 2015 онд зохион байгуулж байсан бөгөөд мөн энэ оны 10 дугаар сарын 12-нд зохион байгуулж, 1200 хүн оролцож байв.

Ийм арга хэмжээний үеэр яригдсан, онц сонирхол татсан асуудлуудыг оны төгсгөлд болдог Оросын ард түмний фронтын хурлаар Ерөнхийлөгч В.Путинд мэдээлдэг байна. Уг төслийг анх 2013 онд эхлүүлсэн тэр цагаас хойш худалдан авалттай холбоотой иргэдийн гомдол, мэдээлэлийг хүлээн авч шийдвэрлэн 240 сая рублийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 850 тендерийг цуцлуулж, мөн өөрчлүүлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх