Авлигыг мэдээлсэн иргэдэд шагнал урамшуулал олгоно


2018/04/30  122   0


Гана Улсын Авлигын эсрэг хамтын түншлэл авлигын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг шагнадаг байх журмыг бий болгосон талаар тус түншлэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, тус улсад “шүгэл үлээгч”-ийн тухай хууль батлагдсан бөгөөд одоо мэдээлэгчийг хамгаалалтад авах, авлигын талаар мэдээлэл өгсөн иргэдийг шагнаж, урамшуулах нөхцөл бүрдсэн гэж хэлсэн байна.

Шүгэл үлээгчийн тухай хуулийг авлигыг устгахад чиглэсэн арга хэмжээ болгож хэрэглэхээс илүүтэйгээр зөв бодлого гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг болохуйц нотлох баримтын түвшний мэдээлэл өгч байхыг тус түншлэлийн Нарийн бичгийн дарга Бьюти Нартэх иргэдээсээ хүсчээ.

Африкийн мэдээллийн нэгэн агентлагийн менежер Улс төр, нийгэм, эдийн засагтай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлэхийг иргэддээ уриалж, “хувь хүн, иргэд идэвхтэй оролцож, Парламентын гишүүдийг хөдөлгөж чадаагүй тэр цагт авлигачид хүчтэй хэвээр байх болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж 

Орос, Тайланд улс авлигатай тэмцэх чиглэлээр туршлага солилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан дарга Андрей Чоботов тус улсад 2018 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн Тайландын Вант улсын Авлигын эсрэг үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч, уулзсан талаарх мэдээлэл Кремлийн цахим хуудсанд тавигдсан байна.

Уулзалтаар талууд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой арга хэмжээний туршлагаасаа хуваалцаж, ярилцжээ.

Түүнчлэн, талууд Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Авлигын эсрэг ажлын хэсгийн хүрээнд хамтран ажиллах, ил тод байдлыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна.

Уг айлчлалын үеэр ОХУ болон Тайланд улсын эрх бүхий байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, шинжлэх ухааны судалгаа хийх, олон улсад хамтарсан санаачилга гаргах зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх