Авлигачдаас хураан авсан хөрөнгийг хадгалдаг тусгай данс бий боллоо


2018/06/27  93   0


Киргизстан Улсад явуулсан авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хураан авагдсан хөрөнгийг хадгалдаг тусгай данс бий болгосон байна.

Энэхүү данс нь Төрийн сангийн тогтолцоонд нээлттэй байх бөгөөд зөвхөн Засгийн газрын шийдвэрээр захиран зарцуулагдана гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Эрх баригчдын үзэж буйгаар, уг тогтолцоо нь мөнгөний тооцоолол, хуваарилалтыг үр нөлөөтэй болгож, төр, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зүйлст зарцуулах боломжийг олгох юм байна.

Ийм тусгай данс бий болгох тухай зарлигт Ерөнхийлөгч нь 5 дугаар сарын 16-нд гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газар түүнийг хэрэгжүүлж эхлэхэд нэг сараас багагүй хугацаа үлджээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх