АВЛИГА ҮҮСЭХ МАГАДЛАЛ ТОГТООХ ЧАДВАРТАЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭЖЭЭ


2018/02/23  450   0


Эрдэмтэд төрийн байгууллагууд дахь авлигын магадлалыг таамаглах боломжтой шинэ хиймэл оюун ухааны систем зохион бүтээжээ.

Испани Улсын Валладолидын Их Сургуулийн судлаачдын бүтээсэн мэдрэлийн сүлжээнүүдэд суурилсан уг компьютерийн програм нь авлига хамгийн их гарах боломжтой бүс нутгууд болон авлига үүсгэх хүчин зүйлсийг таамаглах чадвартай аж.

Тус систем нь нэг нам засгийн эрхэнд удах тусам авлигын эрсдэл нэмэгддэг гэдгийг баталжээ. Одоогоор ямар нэг маргаан үүсгэхгүйн тулд аль бүс нутаг авлигад хамгийн их өртөх магадлалтай байгааг тогтоосноо олон нийтэд зарлахгүй хэмээн судлаачид мэдэгджээ. 

Мөн тэд авлига үүсэх эрсдэл өндөр байна гэдэг нь бодит байдал дээр авлига үүснэ гэсэн баталгаа биш хэмээн нэмж хэлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар, байшин барилгын үнэ хэтэрхий ихээр өсөх, банкны олон салбар нээгдэх, шинэ компаниуд байгуулагдах зэрэг нь авлига үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Энэхүү судалгаанд 2000-2012 онд Испанид гарсан бүх авлигын хэргийн мэдээллийг ашигласан бөгөөд цаашид илүү боловсронгуй болгох талаар ажиллах ажээ.

Эх сурвалж

ИЗРАЙЛЫН ЕРӨНХИЙ САЙД АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

Израйлын Ерөнхий сайд Бенжамин Нетаняахугийн итгэмжлэгдсэн хүн тус улсын харилцаа холбооны тэргүүлэгч компани Безект засгийн газрын зүгээс давуу байдал үзүүлснийхээ хариуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийнх нь талаар эерэг мэдээлэл гаргуулсан хэрэгт сэжиглэгдэн байцаалт өгч байна.        

Өнгөрсөн ням гарагт Нетаняахугийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч бөгөөд Харилцаа холбооны яамны сайд асан Шломо Филбер тус компанид олон зуун сая долларын ашиг авчирсан хуулийг батлуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Цагдаагийн газар мөн Безек компанийн хяналтын хувьцаа эзэмшигч Шаул Элович, түүний эхнэр хүү болон компанийн зарим удирдлагыг цагдан хорьсон байна. 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх