Авлига ба бизнесийн ёс зүйн талаарх сургалт болж байна


2017/05/08  314   0


Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Монгол Улс дахь авлига ба бизнесийн ёс зүй, авлигын эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг ХБНГУ-с Монгол улсад суугаа Элчин сайд Штефан Херманн Дуппел, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлстийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар нээж цаашид сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахыг хүсч, сургалтанд оролцогчдод амжилт хүссэн юм.  

Тус сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хувийн хэвшил дэх хээл хахууль удирдлагын систем, олон нийтийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, гааль, гадаад худалдааны салбар дахь авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөж төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд санал бодлоо солилцон ярилцаж байна.

Сургалтад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн газрын эдийн засгийн зөвлөх Роел Ханссенс, Брюселльсийн Барын холбооны гишүүн, Олон улсын худалдаа ба авлигын эсрэг танхимын дэд дарга, мэргэшсэн хуульч Франсуа Винке, Олон улсын болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зөвлөх, мэргэшсэн хуульч Тато Уржумелешвили, Авлигын эсрэг зөвлөх, Их Британийн Банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал Ник Ван Беншотен, Гааль, гадаад худалдаа зохицуулалтын эксперт Мирослав Ричард нар илтгэл тавьж, Монголын төрийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй ярилцаж, олон улсын тэргүүн туршлагаас танилцууллаа.

Авлигын эсрэг бие даасан зөвлөх, Британийн банкируудын холбооны дарга Ник Ван Беншотен АНУ-ын гадаад авлигын акт (FCPA), Британийн авлигын акт (UKBA) зэрэг үндэсний хууль эрх зүйн актын талаар танилцуулга хийж, Монголын компаниудад үйлчилдэг бусад улсын хууль тогтоомжийн ач холбогдол болон олон улсын эрх зүйн баримт бичгийг хэрхэн мөрдөж буй талаар жишээ авч тайлбарласан байна.

Сургалт гурав хоног үргэлжилж, Монгол төрийн худалдан авах ажиллагаан дахь гол асуудлууд ба тэдгээрийн боломжит шийдлийг тодорхойлох, гааль, худалдааг хөнгөвчлөхөд тулгарч буй гол асуудал, бизнеийн ёс зүй, түүнийг дагаж мөрдөх зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг хийж зөвлөлдөнө.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх