АТГ-ын ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна


2017/11/10  156   0


Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс Завхан аймагт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг тус аймгийн Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Улиастай сумын ИТХ, түүний Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагаас батлан гаргасан тушаал, шийдвэртэй танилцахын зэрэгцээ тухайн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, худалдан авах үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэгтэй тусгайлан танилцав.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Завхан аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг өнөөдөр сонгон шалгаруулж, “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх