АТГ-ын ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна


2017/11/10  136   0


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс Говьсүмбэр аймагт болон тус аймгийн Баянтал суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг аймаг, сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, шалган туслах ажлыг гүйцэтгэж байна.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх