Армени улсад Авлигатай тэмцэх байгууллага байгуулагдана


2017/06/13  433   0


Өнгөрсөн пүрэв гарагт Армени улсын парламент хуралдаж, тус улсад авлигатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллага байгуулах шийдвэр гаргасан байна.

Шинээр байгуулагдах Авлигатай тэмцэх байгууллага нь ирэх оны эхээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм байна. Тэд төрийн 2000 албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч, шалгадаг, мөн төрийн албан хаагчдын зүй бус үйлдлийг хянаж шалгах ажээ.

Тус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг тусгай зөвлөл нэр дэвшүүлж, үндэсний ассамблей томилох юм байна. Удирдах зөвлөлийн гишүүд нь ээлжилж, уг байгууллагыг даргалах бөгөөд даргалах хүнийг Үндсэн хуулийн шүүх, бусад шүүх, Хүний эрхийг хамгаалах газар, Өмгөөлөгчдийн холбоо, Төрийн албаны зөвлөл, Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл сонгох юм байна.

Түүнчлэн ийм төрлийн байгууллага байгуулагдаж байгаатай холбогдуулан “Шүгэл үлээгчийн тогтолцоо”-ны тухай хуулийг батлах юм. Уг хуулиар авлигын талаар мэдээлэх явдлыг дэмжиж, тэдний өгсөн мэдээллийг цахимаар хүлээн авч, нууцлах юм байна.

Эх сурвалж: http://asbarez.com/164256/parliament-unanimously-approves-anti-corruption-body/

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх