АНУ-ын армийг ашиглан 20 сая ам.долларын хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалгажээ


2017/06/14  404   0


Өнгөрсөн пүрэв гарагт цэргийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах замаар хахууль авч, залилан үйлдсэн гэх хурандааг, түүний эхнэр болон хамтран ажилладаг гүйцэтгэгч компанийн этгээдийн хамт шалгаж эхэлсэн байна.Холбооны прокурорын мэдээлснээр хурандаа Антони Ропир, түүний эхнэр Аудра нар ажил гүйцэтгэгч компанийн ажилтан байсан хүнтэй үгсэн хуйвалдаж, армийн үйл ажиллагаатай холбоотой 20 сая ам.долларын гэрээг хувь хүн, компаниудад хуваарилж, хариуд нь  хахууль авч байжээ.Ропирын хувьд АНУ-ын Жоржиа мужийн цэргийн ангийн барилга байгууламж, мэдээлэл холбооны шинэчлэлийн ажлыг хариуцдаг байсан гэж CBS мэдээний агентлагаас мэдээлжээ.
Харин түүний эхнэр Аудра “Quadar group”  болон өөр хэд хэдэн компанийг халхавч болгон ажиллуулж, нөхрийнхөө олсон хахуулийн мөнгийг гүйлгээнд оруулдаг байсан ажээ.
Шүүхийн баримтад дурдсанаар Ропир 2012-2014 онд хувийн дансандаа “Quadar group”  гэх гүйцэтгэгч компаниар дамжуулан 60,000 ам.доллар авчээ.
Түүнчлэн хэрэгт холбогдогч этгээдүүд 2007-2015 онд АНУ-ын Зэвсэгт хүчний болон төрийн бусад гэрээ гүйцэтгэгч нарын талаарх нууц мэдээллийг бусдад дамжуулж байжээ.
Шүүхээс хэрэв, Ропирын гэм буруутай нь нотлогдвол тэрбээр 85 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1,75 сая ам.доллараар торгуулж, түүний эхнэр нь 25 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 750,000 ам.доллараар торгуулж магадгүй юм байна.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/daily/6568-army-colonel-and-wife-accused-of-running-a-20m-bribery-scheme-at-u-s-military-base

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх