АНУ-д гэмт хэргийн мэдээлэгчийг урамшуулахтай холбоотой шүүхийн маргаан үргэлжилж байна


2017/12/04  75   0


АНУ-ын Дотоодын татварын газар болон татвараас зугтах гэж байсан хэргийн талаар мэдээлэл өгсөн хосын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.

Шүүхийн мэдээлэлд нэр нь нууцлагдсан хосын өгсөн мэдээллийн дагуу Татварын газар 74 сая ам.доллар хураажээ. Гэвч одоогоор мэдээлэгчид олгох мөнгөн шагналын асуудлаар шүүхэд заргалдаж байгаа юм байна. Татварын газар дээрх хосод өгсөн мэдээллийнх нь хариуд “цуглуулсан орлого”-ын 24 хувийг өгөхөөр тохирсон байна.  Гэвч “цуглуулсан орлого” гэдэгт чухам юуг тооцох талаар маргаан үүсээд байгаа аж. Хосууд нийт цуглуулсан 72 сая долларын 24 хувь байх ёстой гэж байгаа бол Татварын газар Мэдээлэгчийг хамгаалах тухай хууль нь мэдээлэгчийн тусламжгүй бол хураах боломжгүй байсан татвар буюу 20 сая доллартай л холбоотой гэж үзэж байна. Үлдсэн 54 сая долларыг эрүүгийн хариуцлагын торгууль болгон хурааж авчээ.  

2016 онд Татварын шүүх уг хэргийг мэдээлэгч хосын талд шийдсэн юм. Иргэд олон нийт болон хуулийн фирмүүдийн зүгээс татварын шүүхийн шийдвэрийг мэдээлэгч нарыг зоригжуулах, урамшуулах асуудалд түлхэж өгсөн зөв шийдвэр хэмээн үзэж байсан юм.

Эх сурвалж: The Wall Street Journal

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх