А.Гантулга, Р.Эрдэнэбүрэн, Н.Мөнхбат, Б.Оюундэлгэр, Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокурорт шилжүүллээ


2017/10/03  823   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий 7 хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, яллагдагчаар татлаа. Түүнчлэн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх