Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд аюултай нөхцөлд ажилладаг


2017/11/28  107   0


Афганистан бол төрийн бүх байгууллагууд нь авлигад идэгдсэн дэлхийн хамгийн өндөр авлигын түвшинтэй орнуудын нэг юм.  Тус улсын авлигатай тэмцэх төв 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан боловч өнөөг хүртэлх жил гаруй хугацаанд ажилтнуудаа бүрэн гүйцэд хамгаалж ажиллаж чадахгүй байна. 

Авлигатай тэмцэх төв нь Кабул хотод өндөр түвшний авлигын хэргүүдэд олон нийтийн сонсгол хийж эхэлснээс хойш жилийн дотор гурван албан хаагч алагдсан байна. Мөн энэ сарын эхээр нэг мөрдөн байцаагч нүүр рүүгээ буудуулж шархдан, нэг удирдах албан тушаалтан гэрийнхээ гадаа халдлагад өртжээ. Тус төвийн зөвхөн хоёр шүүгч нь Дээд шүүхээс түр зээлдсэн хуягласан машинаар үйлчлүүлдэг бол үлдсэн ажилтнууд болох шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар цагдаагийн “зөөлөн арьстай” гэгдэх машинаар хүргүүлдэг байна. Зарим ажилтнууд хувийн машин, эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг нь тэднийг улам их эрсдэлд оруулдаг аж.

Дээрх аллагууд үйлдэгдсэнээс хойш Дотоод явдлын яам, Тагнуулын газар зэргээс тус төвийн албан хаагчдыг тусгайлан хамгаалах зарлиг гарган ажиллаж эхэлжээ. Гэвч хамгаалуулж буй албан хаагчид нь шөнийн цагаар хамгаалагч нарыг гэртээ байлгах хангалттай зайгүй учир орой болоход гэрт нь буцаадаг байна. Түүнчлэн төрөөс амласан олон тооны хуягласан машин өгөх, ажилтнуудын гэр орныг бүрэн хамгаалалтад авах зэрэг ажлууд одоог хүртэл бүрэн гүйцэд хийгдээгүй л байна.

Авлигатай тэмцэх төвийн ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулсан орон сууц баригдаж байгаа бөгөөд ирэх оноос ашиглалтад орох аж. Афганистан улсад авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудаас гадна мэдээлэгч нарын амь насанд халдах эрсдэл өндөр байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх