3753 ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВЧЭЭ


2017/04/20  549   0


Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр улиралд төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв.

2017 оны 1 дүгээр улиралд нийтдээ 3753 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 824 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2164 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 112 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 591 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв.

Төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой байна.

АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь авч үзэхэд Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 2103, харин орон нутагт 1650 мэдүүлэг бүртгэгдсэн байна. Үүнээс 3162 нь өөр албан тушаалд шилжсэн, 591 нь нийтийн албанд шинээр томилогджээ.

Харин Завхан, Хэнтий, Дорноговь, Ховд, Төв, Хөвсгөл аймаг бусдаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Говьсүмбэр, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийнх бага байх ба 2017 оны нэгдүгээр улиралд харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болохоор ажээ.

19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж АТГ үзжээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуулийн зохицуулалттай.

3753 мэдүүлгийн 2796-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 569-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж болзошгүй байгааг анхааруулсан байна. Харин 19 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.

Төрийн захиргааны албан тушаалд хамгийн олон хүн томилогдсон байна.

Төрийн захиргааны албанд 1307, төрийн улс төрийн албанд 968, төрийн тусгай албанд 625, төрийн үйлчилгээний албанд 376, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд 325, ажлын албанд 130 төрийн өндөр албанд 10, төрийн бус байгууллагад 9, энгийн албанд 3 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар тус тус ирүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх