Ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байна


2017/03/20  124   0


Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, Ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар үйл ажиллагааны тайлан, мэдээллээр хангаж ажиллах, цаашид авлигын эсрэг хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд зөвлөмж өгч, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд удахгүй ХНХЯ-ны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус ажиллана.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх