Ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажиллаад ирлээ


2017/03/17  280   0


Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нь Багахангай дүүрэгт ажилласан ба дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяа, эрх бүхий албан тушаалтан С.Цэнд-Аюуш болон бусад албан хаагчидтай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулсан байна. Тус ажлын хэсэг Дүүргийн Засаг даргын гаргасан захирамж, шийдвэр, дүрэм журмыг хянан үзэж, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, төсөв, худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичигтэй танилцсан ба дүүргийн 30 гаруй удирдах албан тушаалтан болон нийтийн албан хаагчдад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх