225 НЭР ДЭВШИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ


2017/06/28  810   0


Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 5 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 133 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нямаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Мөнхдэлгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Галсанбат нарын зэрэг 208 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх