РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
“ШУДАРГА ЁСНЫ ШАГНАЛ” ХЭНД ОЧИВ?
С.Зориг: Улс үндэстнийхээ эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой

“Шударга ёсны элч” шагналаар Санжаасүрэнгийн Зориг /1962-1998/ агсныг нэхэн шагналаа. Санжаасүрэнгийн Зориг агсан улс төрч хүний ямагт санан мөрдөж, удирдлага болгох үндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон билээ.
1998 онд С.Зориг дөнгөж 36 нас хүрч байлаа. Монголын төсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мөнгө, маш өндөр өртөгтэй төрөл бүрийн төслүүд хэрэгждэг салбарын сайдын албыг цөөхөн сар хашсаны эцэст С.Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгүйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагүй улс төрийн хүчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хүргэж болохыг ч мөн анхааруулж хэлсэн юм. Тэрээр “…Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй. Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно…” хэмээн хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Эрх ашгийн эрэмбэ, дарааллын тухай анх түрүүнд хэлсэн Санжаасүрэнгийн Зориг агсны энэ үг өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Түүний үйл хэрэг өдгөөгийн улстөрчдөд үлгэр дуурайл болох нь гарцаагүй юм. Тиймээс Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны шагнал”-ын анхны “Шударга ёсны элч” шагналаа энэ эрхэм хүнд нэхэн олгохоор шийдвэрлэсэн юм. Шагналыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорно дахины урлагийн нэрт мастер, бурханч лам Г.Пүрэвбат, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар С.Зориг агсны ах С.Баярын хүү Б.Санчирт гардууллаа.

“Ийгл” телевиз: Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе

“Шударга ёсны шагнал-2008”-ын хэвлэл, мэдээллийн байгууллагад олгох “Шударга үнэний дуу хоолой” шагналыг “Ийгл” телевиз гардсан юм. “Ийгл” телевиз нь “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяныг 2008 оны 2, 3 дугаар улирлын туршид зохион байгуулсан билээ.
Авлигын эсрэг нийгмийг хамарсан үйл ажиллагаанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, байгууллага, тэдгээрт ажиллаж буй хүмүүсийн хүч, оролцоо ихээхэн чухал юм. Эрхэм зорилтоо “шинэ, шуурхай, шударга” хэмээн тодорхойлдог “Ийгл” телевиз тэрхүү орон зайг энэ оны туршид нөхөж чадсан. “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяны хүрээнд тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид үзэгч түмнээ авлигын эсрэг үйл ажиллагаанд уриалан дуудсан богино хэмжээний шторк, ролик байнга цацаж, энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэг түлхүү бэлтгэж, өргөн олны хүртээл болгожээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж, шалгаруулсан. Авлигатай хийх тэмцэл нь нийгмийн тэргүүн магнайд явдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтан, сэтгүүлч, сурвалжлагчдын идэвх чармайлт, хүсэл зоригоос ихээхэн хамааралтай учраас үзэг нэгт нөхдөө энэ тэмцэлд уриалан дуудаж, өөрсдөөсөө эхлэн шударга байцгаая хэмээн уриалсан. “Ийгл” телевизийн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл нь дан ганц сенсааци хөөх төдий байгаагүй бөгөөд төрийн байгууллагуудын авлига, хүнд суртлын эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг сайшаан сурталчилж, иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр сурвалжилж ажиллав. Ялангуяа Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгэмд түлхүү хүргэж, басхүү сурталчилж, хамтран ажилласан.

“Шударга үнэний дуу хоолой” шагналыг Авлигатай тэмцэх газрын дэргэд ажилладаг Олон нийтийн зөвлөлийн дарга Э.Болорчулуун, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар “Ийгл” телевизийн гүйцэтгэх захирал Б.Баярсайханд гардуулав.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс: Төрийн байгууллага хүнд сурталгүй ажиллаж болно

“Шударга ёсны шагнал-2008”-ын “Авлигаас татгалзсан хамт олон” шагналыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон хүртэв. Төрийн байгууллагад олгох энэ шагналын үнэ цэн нь иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж болдог гэдгийг нийгэмд харуулахад оршиж байгаа юм.
Авлигын шалтгаан, нөхцөлийг төрийн байгууллагын хүнд суртал, тэдгээрийн албан тушаалтнуудын чирэгдэлтэй үйл ажиллагаа бүрдүүлдэг нь ойлгомжтой. Тэгвэл Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг авлига үүсэх шалтгаан, нөхцөлийг хааж чадсан, төрийн үйлчилгээний хүнд суртлыг халж чадсан байгууллага хэмээн Авлигатай тэмцэх газар албан ёсоор нэрлэж байна. Тус байгууллага төрийн үйлчилгээний хүнд суртлыг халах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Тухайлбал, 2005 оноос жижүүр байцаагч ажиллуулж, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай хүргэж байна. Мэргэжлийн байцаагч иргэдийг хаалга үүднээсээ угтаж аван үйлчлэх нь төрийн үйлчилгээний талаарх мэдээллээ үнэн зөв, бодитой, шуурхай хүргэхийн үндэс болно. Энэ үйлчилгээгээ тэд “Хөтөч” хэмээн нэрийджээ. “Манай Нийгмийн даатгалын хөтөч үйлчилгээ сэтгэлд нэг л дулаахан” хэмээн аймгийн иргэд хэлж байсан. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн өндөр настан, хэвтрийн өвчтөн, хол явах тэнхэлгүй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг гэрээр нь хүргэж өгдөг болжээ. Хүний төлөө чиглэсэн энэ мэт ажлуудыг нь бусад аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд ч үйл ажиллагаандаа туршлага болгон хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Төрийн үйлчилгээг хүргэж байгаа анхан шатны нэгж гэдэг утгаараа Д.Дэлгэрбаяр даргатай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны хүнд суртлын эсрэг хийж буй шинэ санаачилга бүр нь тус байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл зоригийг тодхон илэрхийлж байна.

Төрийн байгууллагад олгох “Авлигаас татгалзсан хамт олон” анхны шагналыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн нар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч дарга Г.Чинзоригт гардууллаа.

“Орон нутгийн санаачилга”: Төрийн бус байгууллагууд авлигыг хязгаарлаж чадна

“Шударга ёсны шагнал-2008”-ын иргэний нийгмийн байгууллагад олгох “Олон нийтийн манлайлал” шагналыг Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага хүртлээ. 1997 оноос орон нутгийн удирдлагад иргэний нийгмийн хяналтыг бий болгох чиглэлээр ажиллаж эхэлсэн энэ байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулдаг юм.
Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь төрийн бус байгууллагын санаачилга, оролцоо чухал билээ. Харин авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа саяхнаас нэгдсэн зохион байгуулалтад оров. Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Ховд зэрэг аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөгчид авлигатай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулсан байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцох замаар авлигыг буруулах, улмаар таслан зогсоох зорилгоор сүлжээг байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөллийг тогтмол хамруулах, тендерийн үнэлгээний комисст оролцох болжээ.

Авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын тэргүүн эгнээнд Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага ажиллаж буй. Тус байгууллага орон нутгийн төсвийн ил тод байдал, олон нийтийн хяналтын чиглэлээр сүүлийн жилүүдэд голлон анхаарч ажиллаж байна. Байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Бямбаа аймгийнхаа Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж, иргэний хяналтыг илэрхийлдэг байна. Тэрээр “Төрийн бус байгууллагууд санаагаа нэгтгэн ажиллаж чадвал авлигыг хязгаарлаж чадна” гэж үздэг нэгэн.

“Олон нийтийн манлайлал” шагналыг МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч, шилдэг лектор С.Ганбаатар, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Ч.Чойсамба нар “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Бямбаад гардуулсан юм.


  Санал, сэтгэгдлүүд (19)
1. Л.банзрагч (2008-12-12 12:36:08)
Авилга гэгч нь Монгол улсын хувьд гамшиг болжээ.хамгийн их хор хохирол учруулагсад нь томоохон албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагчид хамгийн жижиг л гэхэд хорооны нийгмийн ажилтан хорооны дарга гм.авч өгч байгаа дүн нь том жижиг болхоос адилхан л авилгалын төрөл юм л даа.Цаашилбал дүүргүүдийн нийгмийн даатгал,Газрын алба,шүүх,Цагдаа,
сүүлдээ бүр Өмгөөлөгч хүртэл өмгөөлж чадаагүй байж замбраагүй мөнгө нэхдэг. Нийгмийн бүх давхаргад ажиллаж байгаа ажилтангууд өөрийн онцлогт тохирсон авилга нэхдэг болжээ.
Сая Ардчилалын 18 жилийн ой боллоо.Томчуул их л баярлаж байх шиг байна лээ.Авилгал авч өөдөлж таргалсныхаа ойгоор баярлалгүй ч яахав дээ.Томчуулын хүсэл мөрөөдөл нь томоохо Тендер зарлагдаасай гэж харж хүлээж байдаг.Тендерийн баримт бичгийг хүндрүүлэх байдлаар зохиолгодог.Өгч авч сурсан компаниудаа тендерийн комисст санал болгодог тохирч хуйвалддаг.Том компаниуд үнэтэй тендерийг дарга нартай тохиролцон бөөнөөр нь аваад үндэсний жижиг өсч хөгжих санаатай байгаа компаниудыг туслан гүйцэтгэгч гэж аван тендерээ зарж ашгаа хувууж гудардаг нь хэвшил болжээ.Жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид ийм байхад хэзээч хөгжихгүй.
2. Ж.Эрдэнэ (2009-02-02 21:24:32)
Монголд үнэн юм гэж алга байна. Сайд дарга болон түүний хүрээлэн буй хэсэг бүлэглэл дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж байна. Хараат бус авилгалтай тэмцэх газар хаана байнаа.
3. Б.Балдангомбо (2009-02-18 14:48:03)
"Оргил" рашаан сувилалын захирал Сүхбаатар гэдэг хүнийг нэг шалгах шаардлагатай байна даа. Энэ хүнд авлига өгснөөр Оргилын хашаан дотор баригдэж байгаа бүх байшингуудын газар зарагдсан байдаг ба цаанаа их том хамгаалттай гэж өөрөө ярьдаг. Их хурлын гишүүн Улаан гол кран нь гэж байгаа, тэгээд их юм бий. Удахгүй бичгээр мэдээлэл өгөх болноо.
4. би бол Казак хүн (2009-03-16 00:42:51)
ер нь авлигатай авлига авдаг хүн тэмцэж чадах болов уу даа,,,,,,
уг байгууллага болон түүний ажилтнууд хэзээ хараат бус болох уу тэр л цагт,,,
хараат бус байна гэдэг чинь өөрөө ардчилалын үндэс суурь юм
5. chix (2009-04-16 21:35:19)
avilgaltai temzex gazriixan uuniig ynshaad shalgaach. ovorxangai aimgiin xarxorin symiin irgediin toloologchdiin xyrliin darga asan baterdene, symiih zasag darga dymaa nar oorsdiin ner deer gazar
xyvichilj avaad ter gazraa yb xotiin xumuust 70-80 say togrogoor zarsan.uuniig xumuus medeed shuuxed ogson bolovch niisleliin shuux tataj avaad shyyd xeregsexgui bolgoson /shuugch ylain zaim xaxyyli avsan/ ene zasag darga dymaag sain shalgaj ogooch.symandaa bur suljee delguurtei, mon symiin zax ene xunii xyviin omch ,tyslamjaar irse bux kompuiter ene xunii xarmaag zyzaalsan.shalgagchidaa ta nar shuuxees ter xaasan xergiig ni sergeegeed neg shalga daa ene mapiin ezen avgaigaas ix yum garna daa.
6. О.ЖАВХЛАН (2009-04-18 19:25:44)
ЭНЭ ПYРЭВБАТ БАС ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ БОЛОО
БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА ГЭГЧЭЭР

ЭНЭ НИЙГЭМ НЭГ Л БИШ БОЛЖЭЭ ШАШИН, УЛС ТӨР, БИЗНЕС 3 НЬ ХОЛИЛДООД

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ НЬ АРАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ БАЙДЛААР АВМААР БАЙНА АВСАНЫХАА ДАРАА САЙН ШАЛГАЖ АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ЕР НЬ ТЭР ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ ХЭН Л БАЙНА БҮГДИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ

ТЭГЭХГҮЙ БОЛ 1 LAND CRUISER -тэй 1 SONATA 2 ТОЙ ГЭЭД Л ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ТЭГЭЭД ЭНИЙГ НЬ ДАРАА НЬ ШАЛГАДАГ ЮМ УУ ҮГҮЙ ЮМ УУ

ОРОХ ОРОН ООЧИХ АЯГАГҮЙ ЮМ УУ
LAND CRUISER-ТЭЭ АМЬДРААД SONATA 2-ООРОО ХАЛТУУР ХИЙЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ЮМУУ ИЙМ ТЭНЭГ ХҮН Ч ХАРДАХААР ЗҮЙЛИЙГ НЭМЭЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭЭЛЭЭЧЭЭ
7. О.ЖАВХЛАН (2009-04-18 19:29:21)
СЭТГЭГДЭЛ ЯАГААД ШУУД ОРОХГҮЙ БАЙНА АА
ШУУД ОРУУЛДАГ БОЛ ЗҮГЭЭР БАЙНА
8. ulaan mongol (2009-04-20 15:11:47)
Mongold hamgiin ashigtai ajillaj baigaa businessmanuud bol lam nar bolson. Ted udur ni shar orhimjtoi yavj bayan humuus deer hachig shig naaldaj tolgoig ni erguuleed oroi ni costum umsuj baar sav huuhen erguuldeg undsen ajiltai humuus. Hezee ch yadarsan humuust gants tugrug ch zardaggui hernee Gandan hiiddee cass lam nar suulgaj ulsiin tusuvt neg ch tug tatvart tulduggui gej baigaa. Hamgiin tom avilgach bol Lam nar boljee ted nariig shalgaval taarna.
9. B.SLE (2009-06-03 17:23:38)
SANAL: Udirdlagin akademin bagsh, sonsogch naraas tuslamj hyswel Gadaad ornuudin awilgatai temtsedeg turshlaga, jisheenyydiin saihan medeellyydtei bolj boloh yum.
10. Зочин (2009-10-12 14:29:39)
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 9-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА н.ОТГОНБАЯРЫГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ. ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ АВААД ГАЗАР ЗАРААД БАЙНА ОДОО БҮР СҮҮЛДЭЭ ХҮНИЙ ЭЗЭМШИЛТЭЙ ГАЗАР ДЭЭР АХ ДҮҮ НАРАА ЦЭЦЭРЛЭГ БАРИХ НЭРЭЭР БУУЛГАН ОДОО НӨГӨӨ ХҮМҮҮС НЬ ОТГОНБАЯР ГЭДЭГ ХҮН ЧИНЬ БИД НАРТ ХАМААГҮЙ ГЭЭД ГҮРИЙГЭЭД БИЧИГ БАРИМТ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БИЧИГ БАРИМТТАЙ АЙЛЫН ХАШААНД ОРОЖ ИРЭЭД БУУЧИХСАН ХЭРЭЛДЭЭД НҮҮХГҮЙ БАЙНА. ОТГОНБАЯР ГЭГЧ НЬ ГАЗРЫН АЛБАНЫ АЖЛЫГ АРАЙ Л ИХ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ АЙЛЫН ГАЗАР ЗАРЖ ШОУДАЖ БАЙХААР ХОРООНЫХОО ХОГЫГ ЦЭВЭРЛЭЭЧ, ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ
11. Зочин (2009-10-20 17:10:49)
Odoo gehdee uur bolson shvv dee, Soyoltoi orond bol ehleed hvniihee erh ashgiig boddog bolson!!!
12. unench (2009-10-22 17:53:00)
ene emleguud er ni bolohoo bailaa shde suhkbaatar aimgiin emneleg buur zawaan bolson emch nar hun uudendee huleelgej huleelgej neg 2 hun uzeed tegeed huviinhaa emlegruu ochij uzuul geed garaad yavchihna shde ene bol hund surtal avilga heel hahuul uurlesen gazar yadarsan hun bol ovdood gertee burhan boloh ni enuuhend shde dawartsan heden emch ni odoo hunii amiar toglodog bolloo ene shurdraga bas ariun avilgagui yavdal uu
13. zaluu (2009-11-27 00:33:31)
tiimee unuudur mongol ulsad awilga zazar awchee hen durtai ni erh medel alban tushaalaa urwuulan ashiglaj huniig gadnaas ni yulgawralan dugnej hurungu mungu bel benchin tanil tal harj yulgawartai haritsdag boljee Unuudur oyutan zaluuchuud hurtel awilga ugj awj surj bn aaa
14. Oyutan (2009-12-01 17:54:50)
Энэ жилийн нэр дэвшигчидийн материалыг хурааж авах эцсийн хугацаа хэзээ вэ?
15. tugsuu (2010-01-05 11:03:35)
tiimee abah idhiin hemjeelshgui huseltnuudiig hazaarlan nomhoruulj chadana
16. Batbold.N (2010-02-13 01:44:45)
Abliga abdaggyi alban haagz algaa. /hen ni ih, hen ni baga gedeg l baina. Abligiig ni uguhgyi bol hiisen ajliinhaa yniig z abz zadahgyi um. Bid ard tymen ajillaj amidrahiin tyld ene abligazidad handahaas uur argagyi boloh um daa.
17. Сэрчмаа. Б (2010-04-23 13:39:41)
Сайн байцгаана уу? Би төрийн үйлчилгээний албанд буюу дунд сургуульд ажиллаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд дунд сургуулийн захиралууд гэж том том жиип унасан, архидаж шоудсан хүмүүс байх юм. Ийм хүмүүсийг шалгаж асуудлыг шийдвэрлэх нь та бүхний ажил гэж бодном. Захиралууд хэдэн багш нарын цалингаас хасаж, дарамталж, хааяа ажилдаа ирэхээр хөөрхий муу багш нараа хяргачих шахаад л аймшигтай хүмүүс байнааааа цаана чинь. Энэ байдлыг учры нь олж, хужры нь тунгаах цаг болжээ залуусаа!
18. дэлгэрмаа,м (2010-04-23 17:08:43)
авилгалтай иргэн бүр тэмцэх ёстой дээр нь хүнсний аюулгүй байдал хүнд байна , төрийн хийж чадахгүй байгаа асуудалыг төрийн бус байгууллагууд хийж байна шүү дээ тэхээр зарим ажилаа төрийн бусд шилжүүлэх цаг болсон,
19. ARSLAN (2010-06-28 15:52:32)
авлига чин дээр суудаг томчуулын ажил харин муу аймаг, сумын төрийн албан хаагчдийг авлига авлаа тохиолдол тэр бүр гарахгүй , Тийм учраас ажлаа хийж явуу дунд түвшиний албан хаагчдаар бийтгийн тоглоом хийгээд байгаач

Шинэ санал сэтгэгдэл
 Таны нэр
 Санал сэтгэгдэл
 
     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.