РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
“Дүү”-гийн өчил
Авлига “ах” багадаа “арын хаалга” гэдэг хочтой байж билээ. Дэлгүүр хоршооны хойд хаалгаар ороод эрхлэгч, худалдагч мэтийн хүмүүстэй уулзаад л лангуун дээр байхгүй ховор живэр барааг олж авахаас хэтэрдэггүй, их муухайдаа л “урт хумстай”, гэхдээ гэм хор багатай, хөөрхөн бор банди байж билээ. ...
 
НАМАЙГ ОЧИХОД МИНИЙ МОНГОЛЫГ БҮТНЭЭР НЬ БАЙЛГААРАЙ
-Гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууддаа зориулав-

Авлига гэгч үзэгдэл бүх л муу муухай зүйлийн эхлэл болоод байна. Өнөөгийн Монгол оронд маань, та бүхний эх нутагтаа эзгүй хойгуур өнгөрч буй өдөр хоногууд дандаа хар бараан өнгөөр будагдан одож байгаа нь үгүйсгэшгүй үнэн. Гэрэл гэгээтэй сайхныг олж харах боловч хар бараан өнгө нь даанч ихээр давамгайлаад байнаа.
Муухай бүхний үүд хаалга нь авлига гэж хэлэх үндэс бий. Хамгийн тод хоёрхон жишээгээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн нөхцөл байдал, нийслэлийн Багануур дүүрэг дэх хэрэг явдлыг дурдаж болно. Эрдэнэт хүний амь эрсэдсэн, ирээдүйн амьдрах баталгаа алдагдсан энэхүү бусармаг үйл явдлын цаана төр, түмний өмнө үүрэг хүлээсэн хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй хандсан, ашиг сонирхлын зөрчилд автсан өчүүхэн сувдаг сэтгэлтний хомхой хүсэл л байгаа. ...
 
Авлигатай “гал унтраах” маягаар тэмцмээргүй байна
Авлига гэгч үзэгдэл бүх муу зүйлийн эхлэл болоод байна. Хэдийгээр нийтлэлээ ийм таагүй өгүүлбэрээр эхлүүлэх нь харамсалтай байгаа ч өнөөгийн нийгэмд, та бидний үзэж өнгөрүүлж буй өдөр хоногууд дандаа хар бараан өнгөөр будагдан одож байгаа нь үгүйсгэшгүй үнэн. Гэрэл гэгээтэй сайхныг олж харах боловч муухай өнгө нь давамгайлаад байнаа.
 
Э.Амарбат: Гэмт хэргийн шалгалтыг нам, эвслээр ангилдаггүй /2007.11.13/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрх есдүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар даруй хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд хичнээн хэрэг шалгаж шийдвэрлэв?
-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, энэ оны есдүгээр сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөнөөр Авлигатай тэмцэх газар нь ...
 
Т.Мөнхтунгалаг: Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж шалгах ажил эхэлсэн /2007.08.09/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагтай ярилцлаа.

-Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гаалийн байцаагчдыг ажлаас нь халсан тухай мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжтой юу? Авлигатай тэмцэх газар халах субъект нь мөн үү?
-Тийм ээ, гаалийн улсын хоёр байцаагчийг гаалийн албанаас халсан байна билээ. ...
 
Ш.Раднаасэд: Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчилнэ /2007.09.14/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэдтэй уулзаж ярилцлаа.

-Танай байгууллага өнөөдрийн байдлаар албан тушаалын хэчнээн хэрэг татаж аван, шалгаж байна вэ?
-Энэ сарын 7-ноос эхлэн албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг 30 гаруй хавтаст хэрэг хүлээж авлаа. Хөдөө орон нутгийн болон нийслэлийн зарим дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж буй энэ төрлийн хэргийг хараахан авч амжаагүй байна. ...
 
ЁС ЗҮЙ БУЮУ “БОЛОХ, БОЛОХГҮЙ”-Н ТУХАЙ
- Төрийн нийт албан хаагчдад зориулав -
Сайн байцгаана уу?
Зуны дэлгэр цагаар алжаалаа тайлаад, ажил албандаа идэвхийлэн орж байгаа төрийн албан хаагч Танд энэхүү захидлыг хаяглаж байна. ...
 
ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙГААРАЙ
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагууд, түүний албан тушаалтнуудын үзүүлж буй хүнд суртал, чирэгдлийн талаар иргэдээс мэдээлэл хүлээж авах 19-77 утсыг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Иргэд ч энэ утасны талаар нэлээд мэддэг болж, үүнийг дагаад эргэх холбоо ч сайжирч байна.
 
Авлига, хээл хахуулийн “төрсөн дүү”
Авлигатай тэмцэх газар иргэдээс мэдээлэл хүлээн авах 19-69 утсыг ажиллуулж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ утсаар авлигын гэмт хэргийн шинж чанартай мэдээллийг хүлээн авахгүй гэдгийг иргэдэд ахин нэг сануулахад буруудахгүй болов уу.
 
ИХ ТАЛЫН ХҮН ЧУЛУУ /тууж/
Балжирын ДОГМИД
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/

Дорнын их говийнхон нутгийн хоймор хэмээн сүжиглэж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг, газрын цээж Галшарын гурван соёо цэнхэр уулын өвөрт Мэргэн вангийн хошуу, Цэцэн ханы харваачдын наадам эхэлж, шагайн тойрмыг дайвалзуулан түрэх уухайн дуунд өвс, ногоо гурван өдөр, гурван шөнө хэнзлэн ургав гэнэ. Сэргэлэн дэнжид угалзлан алаглах гэр өргөө, асар майхны гадаах олон зэл уяанд толгой хаялах морьдын эмээл хазаар үүгээр түүгээр хэд гурваараа үерхэн гунхах авгай, хүүхнүүдийн үсний шүр, сувдан даруулга, хавяаар санжуургыг ажваас говь, хангай хоёрын аль л царай зүстэй бүсгүйчүүл, хөрөнгө чадалтай эрчүүл энэхүү намрын отгон наадамд цугларцгаасан мэт. ...
 
Ш.Раднаасэд: Авлигатай тэмцэх нь тав, зургаахан сарын ажил биш
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэдын "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлага.
 
     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.