РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хадгалалтын чиглэлээр:
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн тогтолцоо, хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага дээр бүртгэх, хадгалах ажлыг зохион байгуулах, мэдүүлгийн тайланг нэгтгэж, “Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх журам”-ын биелэлтийн талаар олон нийтэд мэдээлэх,
  • Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх, 
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах, бүртгэх, хадгалах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилгаа гаргах, 
  • Мэдүүлэг гаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг хэрхэн бөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгөх, бичгээр хариу мэдэгдэх, асуулт хариултын нууцыг хадгалах,
Хяналт шалгалтын чиглэлээр:
  • Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэнд хяналт тавих,
  • Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах, 
  • Авлигын эсрэг хууль болон хяналт шалгалтын журамд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах, 
  • Шаардлагатай тохиолдолд өөрийн санаачлагаар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах, 
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаагүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар өгч чадаагүй бол хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах, 
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг хянан шалгах.
Судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр:
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, судалгаа явуулах, мэдүүлгийн мэдээ, тайланг боловсруулах, үйл ажиллагаанд мониторинг хийх.
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, тайлагнах ажлын явц, гүйцэтгэлийн байдалд дүгнэлт хийж, гарч байгаа хүндрэл, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, 
  • Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчид болон иргэд олон нийтийн дунд судалгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, сан бүрдүүлэх, мэдүүлгээс шаардлагатай мэдээ мэдээлэлийг боловсруулан гаргах.

     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.