Авлигатай тэмцэх газрын Даргын 2007 оны 199 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАХ ЗААВАР
1.Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, “Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах журам” /цаашид журам гэх/-ын 2.5-д заасан мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан /цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-ы үйл ажиллагааг хэрэгжүүлж, түүнтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад Авлигын эсрэг хууль, журам, энэхүү зааврыг мөрдөнө. ... |