РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТӨВ

    Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тус газарт харьяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий “Гомдол, мэдээлэл хүлээн авах төв”-ийг ажиллуулж байна.

    Энэ төв нь 24 цагийн турш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол, мэдээллийг хүлээн авах бөгөөд та хүсвэл утсан харилцаа, факс, шуудан, цахим шуудан болон биеэр ирж гомдол, мэдээллээ гаргаж болно. Орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тус газрын мөрдөн байцаагч нь авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг биечлэн хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үүрэгтэй.

    “Гомдол, мэдээлэл хүлээн авах төв” нь Авлигатай тэмцэх газар, түүний хэлтэс, албадын болон алба хаагч нарын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулснаас бусад төрлийн гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авахгүй.

    Түүнчлэн гомдол, мэдээлэл гаргагчаас бичгээр ирүүлсэн гомдол нь гарын үсэггүй, буцах хаяггүй, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээлэлд тамга, тэмдэг бүрэн дарагдаагүй, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй зэрэг бүрдэл дутуу, гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаагаас бусад гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзахыг та анхаарна уу.

    Гомдол, мэдээллийг гаргагч та аль болох биечлэн уулзаж гомдол, мэдээллээ гаргах нь тухайн гэмт хэргийн талаар бүрэн мэдээлэл өгөх, түүний дагуу хойшлуулшгүй ажиллагааг шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм.

    Бид танаас өгсөн гомдол, мэдээллийн нууцыг зохих хууль, журмын дагуу чандлан хадгалах болно.

Гомдол, мэдээлэл хүлээн авах төвийн хаяг:

Авлигатай тэмцэх газар: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 хороо
Сөүлийн гудамж 41
Улаанбаатар-210644. шуудангийн хайрцаг 428

Гомдол мэдээлэл хүлээн авах утас: 976-11-311919, 1969
Факс:
70112444
Вэб сайт: www.iaac.mn

     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.