РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
ЯМАР ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АВАХ ВЭ?
    Авлигатай тэмцэх газрын цахим хуудсыг сонгож мэдээлэл өгөхөөр шийдсэн танд баярлалаа. Таны гомдол, мэдээллийг хүлээн авахаас өмнө Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авдаг талаар танилцана уу.

    Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264 дүгээр зүйл /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 269 дүгээр зүйл /Хээл хахууль өгөх/, 270 дугаар зүйл /Хээл хахууль зуучлах/, 273 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авна.

    Хэрэв та гомдол, мэдээлэл гаргахыг хүсэж байгаа бол доорх хаягийн аль нэгийг сонгон ирүүлж болно.

    Бид танаас гаргасан гомдол, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, шуурхай шалган шийдвэрлэнэ.

Авлигатай тэмцэх газар: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 хороо
Сөүлийн гудамж 41
Улаанбаатар-210644. шуудангийн хайрцаг 428
Гомдол мэдээлэл хүлээн авах утас: 976-11-311919, 1969
Факс: 70112444
Вэб сайт: www.iaac.mn

     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.