Aвлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуульд заасан бусад хэргийн нэг адил ерөнхий буюу нийтлэг, тусгай буюу нэг бүрчилсэн гэж хоёр ангилан үзнэ.
Aвлигаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ нь тухайн улс орны нийгмийн амьдралд бодит үзэгдэл болсон авлигын гэмт явдал үүсэх улс нийгмийн чанартай шалтгаан, нөхцөлийг илрүүлэн олж арилган устгах, улмаар авлигыг таслан зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын нийлбэр байдаг.
Тухайлбал, манай орны хувьд улс орны хөгжлийн төвшин дорой, ард түмний дийлэнх хэсэг нэн ядуу, төрийн албан хаагчдын цалин бага, хууль хэрэгжүүлэх сахилга сул, авлигатай тэмцэх эрх зүйн орчин төгс бүрдээгүй, хийдэлтэй, хууль, шүүхийн өмнө бүх нийтээрээ тэгш эрхтэй байх хууль ёсны зарчим жигд хэрэгждэггүй, төрийн байгууллага, ажилтнуудын хүнд суртал, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчил газар авсан, үйл ажиллагаа нь нээлтэй, ил тод бус зэрэг нь авлига үүсгэдэг гол шалтгаан, нөхцөл болж байна. ... |