|
|
| Авлигатай тэмцэх газрын удирдлагын товч танилцуулга |
| Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар |
 |
Чимгээгийн Сангарагчаа
- 1951 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн.
- 1970-1974 онд ОХУ-ын Ростов хотын Дотоод явдлын яамны сургууль, 1977-1982 онд Москва хотын ДЯЯ-ны дээд сургууль, 1988-1990 онд ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академи төгссөн.
- Эрх зүйч, удирдлагын менежер мэргэжилтэй.
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн академид тэнхмийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан.
- 2007 оны 12 сарын 28-ны өдрөөс Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.
- Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар зэрэг дэвтэй.
|
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар
|
 |
Доржийн Сундуйсүрэн
- 1967 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн.
- 1985-1990 онд Цагдаагийн Академи, 2004-2006 онд ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академи төгссөн.
- Эрх зүйч, удирдлагын менежер мэргэжилтэй.
- Цагдаагийн байгууллагад төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн дэд дарга, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан.
- Монгол Улсын Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Авлигатай Тэмцэх газрын эрхэлсэн комиссар зэрэг дэвтэй
|
| |
|