| Шоронгоо нэмэх үү, урьдчилан сэргийлэх ажиллагаагаа сайжруулах уу? /2010.04.14/ |
 “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г АТГ-аас хийжээ. Энэ талаар лавлахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа. -Судалгааныхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?-Улс төр хууль хяналтын хүрээнд хийгддэг энэхүү төсөөллийн судалгааг хоёр жил тутамд мянганы хөгжлийн зорилтод дэмжлэг үзүүлэх НҮБ-ийн төслийн багтай хамтарч явуулж байна. Судалгааны зорилго нь нөхцөл байдал ямар байгааг тодорхойлж, түүн дээр тулгуурлан хийх ажлынхаа шугамыг тогтоодог. Мөн дээрээс нь бидний хийж байгаа ажил ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харахад чиглэгдэнэ. Энэ судалгаанд нөхцөл байдлын талаарх маш сайн мэдээлэлтэй 26 шинжээч оролцлоо. Түүний 30,7 хувь нь яам агентлагийн хяналт шалгалт хариуцсан энэ чиглэлийн мэдээлэл дээр ажилладаг хүмүүс ... |
| |
| Н.Жанцанноров: Хүн бүхэн өөрийнхөө нүүдлээр л нүүх ёстой /2009.12.10/ |
 Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхаглажээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад хоёр дахь удаагаа “АВЛИГА таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэж байна. Авлигын эсрэг тэмцэлд олон хүн дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Өмнө нь бид төрийн соёрхолт зураач Д.Саранцацралтын ярилцлагыг уншигчиддаа хүргэж байсан бол энэ удаад Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцсанаа хүргэж байна. ... |
| |
| Авлигын эсрэг олон улсын өдөрт /2009.12.07/ |
Д.Саранцацралт: Надад хэн нэгэнд долигонохгүй л бол ажлаасаа хөөгдчих вий гэж айж, авлигал өгөх шаардлага байхгүй. Авлигын эсрэг олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдөр олон нийтийн дуу хоолойг сонсох, авлигын эсрэг олон нийтийг уриалан дуудах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. ...
|
| |
| “Та авлигагүй бүсэд нэвтэрлээ” /2009.12.03/ |
Ботсван улсын нэгэн сайдын өрөөнд ороход ийм бичиг байдаг тухай интернэтийн сайтад мэдээлсэн нь анхаарал татлаа. Хүний анхаарлыг татах гэж зориуд томоор бичсэн энэ дөрвөн үг авлигатай тэмцэх хамгийн шилдэг арга ч байж магадгүй учир дэлхийн олон орны авлигатай тэмцэгчид Ботсваны сайдын энэ үйлдлийг анхааралдаа авчээ. Төрийн сайд хүн ажил хэргийн шугамаар янз бүрийн хүмүүстэй уулздаг, санал солилцдог. Тэдгээр хүмүүсийн дотор ажил ярьж, асуудлыг шийдэх зорилготой нь арай илүү жин дардаг. Харин амин хувийн эрх ашиг хөөсөн, албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах гэсэн хүмүүс ч цөөнгүй бий. ...
|
| |
| Авлигач нартаа өршөөл үзүүлж байхыг Монголоос өөр оронд харсангүй /2009.10.01/ |
 -Монголын тухайд Өршөөлийн хууль баталсан ч гэсэн одоо эхнээсээ хор уршгийг нь ойлгоод Өршөөлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг УИХ хүлээн авч батлах байх. Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд албан тушаалын хэргийг хамруулахаа болих нэмэлт өөрчлөлтийг өргөн бариад байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хуульд албан тушаал, авлигын хэргийн заалтыг чангатгахын тулд нэмэлт, өөрчлөлт хийхээр Ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. ... |
| |
| Албан тушаалын гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд эрх зүйн төгс орчин үгүйлэгдэж байна /2009.07.06/ |
Авлигатай тэмцэх газар 2007 оны 9 дүгээр сараас эхлэн хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 1202 гомдол, мэдээлэл хүлээн авч, 318 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулаад байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн 113-ыг нь буюу 35.5 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, өнөөдрийн байдлаар 40 эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэжээ. ...
|
| |
| М.Энх-Амар: Увсын ИТХ-ын дарга хөрөнгөө мэдүүлэлгүй нуусныг тогтоосон /2009.06.17/ |
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар М.Энх-Амартай ярилцлаа. Тус хэлтэс он гарсаар 900 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. Үүнээс 201 албан тушаалтныхыг нарийвчлан шалгасан бөгөөд 17 нь хөрөнгө, орлогоо санаатайгаар худал мэдүүлснийг тогтоосон байна. ... |
| |
| Авлигын хэргийн хохирогч нь ард түмэн, бас төр байдаг |
 АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа. -АТГ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь хангалттай сайн ажиллаж чадахгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаархи таны бодол? -Таны асууж байгаачлан олон түмний зүгээс шүүмжлэл ирдэг л дээ. АТГ ажлаа хийхгүй байна, том биш жижиг жараахайтай хөөцөлдөж байна гэдэг. Мэдээж ийм шүүмжлэл байх нь зөв. Гэхдээ манайхан зарим нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов уу. ... |
| |
| “Хурлын дарга аа, та битгий хууль зөрчөөд бай л даа” |
Албан тушаалтанууд хууль зөрчсөн атлаа хариуцлага хүлээхгүй гэж бүхий л арга, заль мэхээ хэрэглэдэг. Харин хамсаатнууд нь түүнийгээ хамгаалж авч үлдэх гэж улайран, төрийн нэр хүндийг уландаа гишгэнэ. Хачирхалтай ч гэмээр, гаж ч гэмээр энэ үзэгдэл манай улсад түгээмэл болжээ. Үнэндээ иймэрхүү гаж үзэгдэл ганц төрийн албанд ч биш УИХ дотор хүртэл өрнөдөг болсон. Тодруулж хэлбэл, ард түмний төлөөлөл болсон эрхэм гишүүд авлигын хэрэгт холбогдсон нэгнээ авч үлдэх гэж элдэв арга хайдаг. Шулуухан хэлэхэд энэ бол улс төрийн инээдэмт, эмгэнэлт “драмын жүжиг” бөгөөд үүнтэй адил баримтыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хийгээд тус аймгийн ИТХ-ын үйл ажиллагаагаар жишээлж болох юм. ... |
| |
| Хулгайлагдсан төсөв ба нарны гэрэл |
Дэлхий нийтийн хэмжээнд жил тутам 40 гаруй тэрбум ам.доллар авлигад хулгайлагддаг гэсэн судалгааг олон улсын зарим байгууллага гаргасан байдаг. Харин манай улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэний халаас руу шургалан, хулгайн замаар орж байгааг хэлж чадах бэлэн тоо одоогоор алга. Гэхдээ яг тооцоод үзвэл цөөнгүй оронтой тоо гарах нь дамжиггүй. ...
|
| |
| Авлига ам руу орох шар тос биш |
Монголчууд бидэн уг нь "Аваа, өгөөтэй хүн" гэж ярьдаг. Энэ бол наанаа эдийн чанартай юм шиг мөртөө цаанаа хүн чанарын гүн сэтгэлийг нээсэн энгийн сайхан хар үг буюу. Аваа, өгөө гэдгээ ач тус гэсэн сайхан итгэлээр харуулдаг чанар ч манай өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нь бий. ...
|
| |
| Шударга ёс эмнэлгийн сэхээнд орлоо |
Өвчингүй бие, авлигагүй нийгмийг эрүүл гэнэ. Эрүүл, сайн нийгмийн үндэс, суурь нь шударга ёс. Хэрэв шударга ёс үгүй бол тэр нийгэм хэзээ ч эрүүл байж чадахгүй. Энэ бол эртний Грекийн эрдэмтдийн өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй яваа сургаал. ...
|
| |
| Авлига гуайг адгаас нь |
| Манай нэгэн нэр төртэй улстөрч саяхан телевизээр үг хэлэхдээ авлигыг Монголд найман жилийн дотор ор мөргүй арилгаж болно гэлээ. Уг нь худлаа ярихааргүй хүн. Мөн хашиж байсан албан тушаал нь ч ийнхүү хазааргүй морь шиг туух нөхцөл олгох ёсгүй нэгэн. Тэгээд бас гадаад дотоодгүй тэнэн, гажиг үсэгтэй ном үзэж, гахай шувууны мах идсэн нөхөр гэж байгаа. ... |
| |
| АВЛИГЫГ ЗОГСООХ ОЮУТАН МИНИЙ ГОЛ АРГА–ШУДАРГА БАЙХ |
“Төр, түшмэл нь хариуцлагатай, иргэд нь шударга байж авлигыг хязгаарлана” Авраам Линкольн / АНУ-ын ерөнхийлөгчөөр 1861-1865 онд ажиллаж байсан, 16 дахь ерөнхийлөгч /
Авлига гээч хар хорын үүл улс орон, нийгмийг тэр аяар нь бүрхчихээд байгаа нь хэчнээн аюултай. Оюутнууд бид ч энэ аюулд ялгаагүй бас өртчихөөд байна. |
| |
| ЕРТӨНЦӨД АВЛИГА БАЙДГИЙН УЧИР |
| НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, бидний мэдэх ертөнцийн хамгийн хөгжилтэй улсуудын нэг болох Наран улсын ээлжит ерөнхий сайд авлигын гэх тодотголтойгоор огцорч байдаг. Гэтэл Ардчиллын өлгийд байрлах НҮБ-ын дарга хүүдээ тендер өгч болдгийг, Наран улсын Ерөнхий сайд нь хөгшид, өвгөдийн даатгалын санг сонирхлоороо оролдох зовлонтойг сонсоогүй юм шиг явж огцрохыг нь тоолгүй явж иржээ бид. Учир нь Монголд тэдний ярьдаг их мөнгө хэзээ ч байгаагүй. Гэвч бид авлигажсан орнуудын тухай жагсаалтад толгой цохиж явна. Авлига гэж биднийг олон улсын дэвжээнд гутаатал тархсан эд мөн үү? Мөн бол гэтлэн давахад юу хүрэлцээтэй вэ? |
| |
| “Нар” баруунаас мандсан нь |
Манайхан өөрийгөө ялж, хорт зуршлаас ангижирч чадсан нэгнийгээ “чоно махнаас гарч дээ” гэж ярьцгаадаг. Гэтэл авлигад баруун солгойгүй идэгдэж, авлигагүйгээр ажил бүтээнэ гэдгийг мэдэхээ больсон Монголд гэнэт Авлигатай тэмцэх газар гэгч байгууллага бий болсон нь нар баруунаас мандсантай адил зүйл болсон нь илт.
“Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм. Туслаач, өгдөг юмыг нь өгье”. Энэ бол монголчуудын дунд бараг л өдөр тутам яригдаж байдаг хэвшмэл хэллэг. Ийм “процедур”-гүйгээр Монголд юу ч бүтэхгүй гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд аль хэдийнэ баттай орон зайгаа эзэлчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг нийгмээрээ байх л ёстой зүйл гээд хүлээгээд авчихсан ийм цаг үед нар баруунаасаа мандах гээд туяарч байна. |
| |
| Авлигатай “Мэдээл-шалга-илрүүл-шийтгэ” гэсэн зарчмаар тэмцье |
| Миний хувьд энэхүү авлигын асуудлыг өвчинтэй жишиж үздэг. Өвчний вирус нь авлига хүсэх шунал, голомт нь эрх мэдэл бүхий албан тушаал, хүндрэл нь нийгэмд аалзны тор мэт хэрсэн авлигын сүлжээ юм. Өвчлөх шалтгаан нь хувийн ажил алба, ашиг сонирхлоос үүдэлтэй бөгөөд өвчин нь даамжирсаар үхэлд хүргэх бус асар их мөнгө баялаг, эд хөрөнгөнд хөтөлж аваачдаг учраас элбэг дэлбэг сайн сайхан амьдрах хүсэлтэй эрх мэдэлтэй ихэнх хүмүүс энэ өвчнөөр өвдөх дуртай болдгоороо жинхэнэ өвчин зовлонгоос огт өөр юм. |
| |