| Зарлал: Үндэсний зөвлөх баг шалгаруулах тухай |
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад шудрага, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл Монгол Улсын Авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулах үндэсний зөвлөх баг шалгаруулж хамтран ажиллана.
Үргэлжлэх хугацаа: 2 сар ... >>> |
| |
| Хорих 409 дүгээр ангийн дарга Ш.Булган хөрөнгө, орлогоо гурван жил худал мэдүүлжээ /2010.08.11/ |
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газар урьдын адил ажиллаж байна. 2007, 2008, 2009 онуудад хөрөнгө, орлогоо худал мэдүүлж байсан нь тогтоогдсон ШШБЕГ-ын харъяа Хорих 409 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ш.Булганд Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасан үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 2-нд ШШБЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүүд хандахад, тэрээр “Ш.Булганд сахилгын шийтгэл оногдуулсныг мэдэгдэе” гэсэн хариу ирүүлжээ. ... >>> |
| |
| ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг шүүх 150 мянган төгрөгөөр торгов /2010.08.06/ |
Сүхбаатар дүүргийн шүүх ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.9- д зааснаар захиргааны шийтгэл ногдуулжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс 2010 оны долдугаар сарын 29-ны өдөр гаргасан захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэрт “Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, мэдүүлгийг үнэн зөв мэдүүлээгүй зөрчлийг тогтоон, ...
>>> |
| |
| Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболдод сахилгын шийтгэл ногдуулжээ /2010.08.05/ |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Т.Батболд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь улсын бүртгэл болон хяналтын байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд, мөн өөрийнх нь өгсөн тайлбар зэргээр нотлогдсон тул Авлигатай тэмцэх газраас түүнд хариуцлага тооцуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичиг илгээж байсан юм. ...
>>> |
| |
| Дуудлага худалдааны тэмдэглэл хуурамчаар үйлдэж, мөнгө завшсан шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад торгох ял оногдуулав /2010.08.03/ |
Авлигатай тэмцэх газарт шалгасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нягтлан бодогч А.Ундралмаа, дуудлага худалдааны нарийн бичгийн дарга А.Нандинжаргал нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэжээ. ... >>> |
| |
| П.Чулуунбаатар: 46 хоног орон нутагт ажиллалаа /2010.07.29/ |
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд орон нутагт ажиллалаа. Орон нутагт хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хэрхэн хийж байгаад хяналт шалгалт хийх зорилгоор тэд томилолтоор ажиллаад ирсэн юм. ... >>> |
| |
| УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн албан бичигийн талаар хэвлэлийнхэнд мэдээллээ /2010.07.28/ |
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд АТГ-аас нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн албан бичгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид асууж, тодруулан, албан ёсны мэдээлэл өгөх хүсэлт тавьсны дагуу дараах мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хүргүүллээ. ...
>>> |
| |
| Хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулахаар боллоо /2010.07.27/ |
Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайд “Койнвол” ХХК хууль бусаар барилга барьж байгаа талаар иргэн С.Д гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газраас хяналт, шалгалтын ажил явууллаа. ... >>> |
| |
| Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ /2010.07.27/ |
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хээл хахууль авсан үйлдэлд нь Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаад, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны долдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ. >>> |
| |
| МУ-ын Авлигатай тэмцэх газар БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. /2010.7.8/ |
2010 оны долдугаар сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Сахилга батын хорооны гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цю Ваньсян нь айлчлалын бүрэлдэхүүний хамтаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийлээ. >>> |
| |
| БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх газрын төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна /2010.7.5/ |
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа хойш олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагаас судалж, хамтран ажиллахад анхаарч ирсэн. Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны туслалцаа дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газартай 2008 оноос ажлын холбоо тогтоон ажиллаж байна. ...
>>> |
| |