Гомдол, мэдээлэл өгөх

ЯМАР ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АВАХ ВЭ?


Авлигатай тэмцэх газрын цахим хуудсыг сонгож мэдээлэл өгөхөөр шийдсэн танд баярлалаа. Таны гомдол, мэдээллийг хүлээн авахаас өмнө Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авдаг талаар танилцана уу.

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264 дүгээр зүйл /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 269 дүгээр зүйл /Хээл хахууль өгөх/, 270 дугаар зүйл /Хээл хахууль зуучлах/, 2701 дүгээр зүйл /Хууль бусаар хөрөнгөжих/, 273 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авна. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаарх гомдол, мэдээллийг цахим хуудсаар хүлээн авч байна.

Бид танаас гаргасан гомдол, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, шуурхай шалган шийдвэрлэнэ.

Хэрэв та гомдол, мэдээлэл гаргахыг хүсэж байгаа бол доорх форм эсвэл хаягийн аль нэгийг сонгон ирүүлж болно.

  • Та Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах цахим хуудаст холбогдсон байна. Та ямар гомдол, мэдээлэл өгч болох талаар танилцаж, дараах зааврыг анхааралтай уншин асуултын дагуу хүснэгтийг бөглөнө үү.
  • Цахим шуудан ашиглаж гомдол, мэдээлэл өгөгч та өөрийн овог, нэр, оршин суух хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөх шаардлагатай. Түүнчлэн бөглөсөн хаяг, утасны дугаараар дуудах, уулзах цагт тухайн мэдээллийг өгсөн хүн Авлигатай тэмцэх газарт ирж мэдээллийн үнэн зөв эсэх талаар хуулийн дагуу тайлбар өгч баталгаажуулах үүрэгтэй.
  • Та гомдол, мэдээллийн хүснэгтийг хувилан авч шуудангаар болон факсаар ирүүлэх боломжтой.
  • Та Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл өгсөн талаарх нууцлалыг хангах ёстой. Ингэснээр гомдол, мэдээллийн нууцлал алдагдаж, шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлөх, Танд учрах эрсдэл болон бусад хүндрэлүүд гарахаас сэргийлнэ.

  • Гомдол мэдээлэл хүлээн авах утас: (976)-11-311919, 18001969 /Энгийн утасны тариф/
  • Факс: (976)-11-311919, 18001969 /Энгийн утасны тариф/
  • Имэйл: contact@iaac.mn

  • Санамж: Хэрэв та хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдээлбэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээж болзошгүйг сануулъя.
  • Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйл: Зориуд худал мэдээлэх
  • 252.1. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
  • 252.2. Энэ хэргийг шунахайн болон хувийн сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гомдол, мэдээллийн маягт